Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 83 иргэн коронавирусийн халдвар авч нийт батлагдсан тохиолдол 389,786 болж нэмэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын зургаа нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 77 нь дотоодын халдвар байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, халдварын улмаас нийтдээ 1,982 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна