Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Мижидмаа ОБЕГ-аас анх удаа олгож буй "Онц үйлстэн"-ээр шагнагдлаа


Дөрвөн хүний амь насыг аврах үйлст гар бие оролцсон Манай сэтгүүлч Н.Мижидмаад Онцгой байдлын байгууллагаас "Онц үйлстэн" шагналыг хүртээлээ.

Та бүхэндээ мэдээллийг эргэн сануулахад Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгон Эрээн гол гэдэг газарт самарт явсан 33-58 насны гурван эмэгтэй, нэг эрэгтэй төөрч, алга болоод 18 хонож байхад ар гэрийнхэн нь манай сайтад хандсан юм. Иргэдийн төөрсөн Эрээн гол гэх газар шигүү ойгоор хүрээлэгдсэн учраас машин, морь явах боломжгүй байсан. Иймд нисдэг тэргээр хайх шаардлага үүссэн юм. Харин ОБЕГ-аас “гурван хүний багтаамжтай жижиг нисдэг тэрэг нэг цаг нисгэхэд гурван сая төгрөг, том буюу найман хүний багтаамжтай нисдэг тэрэг нь хамгийн багадаа 16 сая төгрөг байсан учраас Зариг.мн сайтаар дамжуулан олон нийтийг сэтгэлийн дэмээ өргөхийг уриалсан хандивын аяныг өрнүүлж, хоёрхон өдрийн дотор онгоцны зардлыг бүрэн гүйцэт бүрдүүлж чадсан юм. Улмаар иргэдийг хайхаар ОБЕГ-ын алба хаагчид, ЗХЖШ-ын нисдэг тэргээр явж, дөрвөн иргэнийг эсэн мэнд гэр бүлд нь авч ирсэн юм. Дөрвөн иргэний хувьд өнөөдрийн байдлаар гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ эсэн мэнд, энх тунх амьдарч байна.

Онцгой байдлын байгууллагаас 2021 оноос эхлэн Онцгой байдлын албыг бэхжүүлж , гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулсан иргэнд “Онцгой байдлын албаны онцгой үйлстэн” шагналыг олгож эхэлж байгаа аж. 

Мөн "Онц үйлстэн" шагналаар шагнагдсан эрхмүүдээс дурьдахад, голын усанд живж байсан охиныг аварч амь насаа алдсан Э.Эрдэнэжаргал агсанд, 2015 онд дүүгийнхээ амийг цасан шуурганаас хамгаалж, өөрөө эрсэдсэн С.Золжаргал агсан нарыг ОБЕГ-аас нэхэн шагнасан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22