Шарталтыг тайлах хялбар арга


Хүн яагаад шартдаг талаар талаар олон зүйл нурших нь илүүц байх. Гэхдээ шартах нэртэй хам шинж үүсэхэд хүргэдэг үндсэн шалтгаануудыг дурдах хэрэгтэй.

 Архи, согтууруулах ундаанд агуулагддаг алкоголь буюу этилийн спирт  /этанол/  нь төв мэдрэлийн системд нөлөөлдөг хүчтэй хор. Иймд этанолыг шимэгдэж эхэлмэгц хүний бие дэх төрөл бүрийн хорыг задалж, аюулгүй болгодог механизм ажиллаж эхэлнэ. Элэг уйгагүй ажиллаж эхний ээлжид алкогольдегидрогеназа (АДГ) гэсэн уртай нэртэй ферментийн тусламжтайгаар этанолыг ацетальдегид нэртэй өөр нэг хортой бодис болгож задална. Дараа нь ацетальдегиддегидрогеназа (АлДГ) нэртэй бас нэг ферментийн тусламжтайгаар өнөөх бие болсон ацетальдегид гэдэг хортой бодисыг хор багатай уксусны хүчил болгож задалдаг. Товчхондоо бол бүхэл бүтэн химийн үйлдвэр ажиллаж эхэлдэг. Энэ явцад ялгарч байгаа ацетальдегид нь этанолоос ч хортой бодис тул шатахад ажиглагддаг толго өвдөх, дотор муухайрах гэх мэт элдэв таагүй шинж нь энэхүү бодист хордсоноос үүдэлтэй. Зарим хүн байгалиас энэ ацетальдегидийг хурдан задлах чадвартай байдаг тул тэр бүр шартаад байдаггүй, уусны маргааш зүгээр. Харин зарим нь ацетальдегидийг задлах ацетальдегиддегидрогеназа (АлДГ) фермент ялгаруулахдаа тааруу байдаг тул маш хүчтэй шартдаг.

 Шарталт хүчтэй байна гэдэг нь маш их алкоголь хэрэглэсний улмаас цусанд ацетальдегид их хэмжээгээр задралгүй хуримтлагдсан гэсэн үг. Ази хүмүүсийг АлДГ фермент ялгаруулахдаа удаан учраас маш хүчтэй шартдаг, тийм учраас архинд ч амархан ордог гэж үздэг тухай та лав сонсож байсан биз.

 Ингээд шартсан бол яах вэ? гэдэг асуулт гарч ирнэ гэсэн үг. Юуны өмнө 100 татахаас нааш шар тайлагдахгүй байгаа бол архинд нэлээд гүн орсон гэсэн үг гэдгийг тогтоож аваарай. Иймд архинд гүн донтсон хүнийг аврахдаа эхлээд 100 татуулж, тайвшруулаад дараа нь хордлого тайлах эмчилгээ хийдэг. Аль болох 100, пиво уулгүйгээр хордлого тайлж шараа дарж байх хэрэгтэй.

 Архи, пиво уулгүй шар тайлах өчнөөн арга бий тул өөртөө тохирох тэр аргыг л олох хэрэгтэй. Жишээлбэл, өглөөд халуун хүйтэн ус ээлжилсэн шүршүүрт орох замаар бодисын солилцоог эрчимжүүлж хордлого тайлах хугацааг богиносгодог. Дараа нь зөгийн балтай цай ууна. Архи уух үеэр цусан дах сахарын хэмжээ буурсан байдаг тул зөгийн бал нь цусан дах сахарын хэмжээг хэвийн болгосноор салгалах гэх мэт таагүй шинж арилна. Хамгийн гол нь шингэн юм сайн уух хэрэгтэй. Гэхдээ нэг дор литрээр нь бус бага багаар олон удаа тасралтгүй ууж шингэний дутагдлаа нөхөх замаар хордлого тайлна.

 Шартсан үед юм идэх бэрхшээлтэй байдаг. Иймд өндөг идэх хэрэгтэй. Өндөг нь архины дараа хүний биед үлддэг хорыг тайлдаг L-цистеин нэртэй амин хүчлийг ихээр агуулдаг. Тиймээс нүдэлж шараад иднэ. Дээр нь өндөг хүний биед хэрэгтэй уураг, янз бүрийн амин хүчлийг ихээр агуулдаг тул хордож туйлдсан биеийг сэргэхэд маш дэмтэй.

 Мөн цагаан гаатай цай ууж болно, гадил идэж болно. Энэ хоёр нь дотор муухайрах, гэдэс эвгүйрэх шинжүүдийг дарна. Хэрэв бэлэн байдаг бол даршилсан байцайны шүүс уухыг маш мэргэжилтнүүд зөвлөдөг. Дэлгүүрт зардаг цуунд даршилсан биш шүү. Гэрт гар аргаар давсалж даршилсан байцайны шүүс. Үүнийг мэдэхгүй зарим хүн уксусны хүчилд нөөшилсөн өргөст хэмх идээд байгаа харагддаг. Энэ бол бас л буруу. Гар аргаар, гэртээ давсалж даршилсан өргөст хэмхийн шүүс л тус болно.

 Тахианы махтай гурилтай шөл уухыг тогооч нар зөвлөдөг. Тахины мах нь шингэц хурдан, хөнгөн тул хүний биеийг нүүрсус, уураг гэх мэт бодисын дутагдлаас хурдан гаргаж тэнхрүүлнэ. Их ус ууж чадахгүй байгаа бол ус ихээр агуулдаг тарвас сайн хүртэх хэрэгтэй. Бас хаана зарж байгааг нь мэддэг бол наргил модны самрын шүүс шарталтад маш тустай юм байна. Зарим судлаачид 65% лийр, 25% лайм и 10% наргил модны самрын шүүс гэсэн харьцаатай смүүти уух нь шарталтыг маш сайн дардаг гэсэн байдаг. Сүү, кофе, халуун ногоотой хоол зэрэг нь тэртээ тэргүй цочирч гэмтсэн байгаа ходоод гэдсэнд улам их ачаалал өгч, бүр ч таагүй үр дагаварт хүргэж магадгүй байдаг.

 

Гэхдээ шартахаас сэргийлэх хамгийн төгс арга бол уухгүй байх явдал гэдгийг сайтар тогтоож авах хэрэгтэй.

 Хэрэв уухаас өөр аргагүй болсон бол согтолтыг удаашруулдаг, өөрөөр хэлбэл хордох явцыг удаашруулснаар өмнөх хортой бодисыг аюулгүй болгох хугацаа элгэнд өгөх арга мэхийг хэрэглэх хэрэгтэй.

 Үүнд ууж эхлэхээс 1-2 цагийн өмнөөс өмнөөс 40-50 грамм цагаан архи уух. Тостой, шарсан хоол сайн идэх хэрэгтэй. Ингэж уухад хүний элэг хорыг хүлээж авахад бэлтгэлтэй болсон байдаг тул 40 минутын дараа уухад орж ирдэг архины хорыг илүү сайн тайлдаг гэж үздэг. Өөх тостой хоол нь ходоодны ханыг бүрхдэг тул архи шимэгдэх явцыг удаашруулдаг. Хэрэв тун тулгамдсан бол манайхны ярьдгаар “маслотой талх” 2-3 зүсмийг идэх хэрэгтэй. Цөцгийн тосыг мэдээж зузаан түрхэнэ. Ингэхэд тос нь ходоодны ханыг бүрхэн архи шимэгдэх хугацааг удаашруулна. Мөн хэт давстай бас хэт чихэрлэг зүйлсээр даруулахаас зайлсхийх хэрэгтэй. Мөн ууж эхэлснээс хэсэг хугацааны дараа идэвхжүүлсэн нүүрс 3-4-ийг ууж болно. Хамгийн гол нь хундага бүрийн араас даруулга идэх ёстой. Тамхи татдаг хүмүүс татдаг тамхиныхаа тоог цөөрүүлбэл согтох нь эрс багасна. Сэтгэл санаа согтолтод маш ихээр нөлөөлдөг тул их уурлаж бухимдах эсвэл огцом баярлахад согтолт хурдан явагдана гэдгийг анхаараарай. Хамгийн гол нь ууж эхлэхээс өмнө ууж хэмжээгээ дотроо тогтоож, дотроо “би эрүүл, би согтохгүй” гэсэн үгсийг 15-20 минутын турш дотроо шивнэж унших замаар өөрийгөө дайчлах нь маш нөлөөтэй байдгийг сэтгэл зүйчид онцолдог.

 

 

 

 

 


6
angry
1
care
8
haha
34
liked
7
love
4
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 минутын өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22