Серби хоёр ба гурав дах хүүхэдтэй болсон гэр бүл бүрд 850 евро өгнө


Сербий парламент олон хүүхэдтэй гэр бүлийн дэмжих бодлогыг дэмжих ажлын хүрээнд хоёр ба гурав дах хүүхэд төрөхөд тус бүр 100 мянган динар буюу 850 еврогийн нэг удаагийн тэтгэлэг олгож байхаар болжээ. Ингэснээр 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн хоёр ба гурав дах хүүхдээ өлгийдөн авсан айл бүр 100 мянган динар авахаар болов.

Үүний өмнө хуулиар зөвхөн анхны хүүхэд төрсний дараа мөнгөн тэтгэлэг өгдөг байсан аж. Сербийн Гэр бүл ба хүн ам зүйн сайд Ратко Дмитрович нь парламентын хуралдаан дээр энэ хууль оруулах нэмэлт өөрчлөлтийн талаар үг хэлэхдээ “Төсвийн хүчин чадалд үнэлгээ хийж үзээд ийм шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг гаргах боломжтой гэж үзэж байна” гэжээ.

Үүний өмнө Сербийн парламент нь дээр дурдагдсан анхны хүүхэд гарахад өгдөг мөнгөн тэтгэлгийн хэмжээг нэмэх нэмэлт өөрчлөлт батлаад байсан аж. Ингэснээр анхны хүүхдээ гаргасан гэр бүлд 100 мянган динар өгдөг байсныг болиулж 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн 300 мянган динар буюу 25000 евро өгч байхаар болжээ.

 Сербийн Ерөнхийлөгч Вучич ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ анхны хүүхдээ гаргасан гэр бүлд төрөөс болон орон нутаг ба хотуудын удирдлагаас өгч байгаа нийт мөнгөн тэтгэмжийн хэмжээ 4000 евро хүрээд байгааг онцолсон. Түүнчлэн хуулийн дагуу нэг удаагийн тэтгэлгээс гадна хоёр дах хүүхэд гаргахад хоёр жилийн турш сар бүр 10 мянган динар буюу 85 евро, гурав дах хүүхэдтэй болоход 10 жилийн турш сард 12 мянган динар буюу 102 евро, дөрөв дэх хүүхэдтэй болбол 10 жилийн турш 18 мянган динар буюу 153 евро сар бүр өгч байна.

 Серби улс нь төрөлт огцом багасах гэдэг тун таагүй үзэгдэлтэй тулгараад байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд асуудлыг шийдэхийн тулд төрөөс янз бүрийн тэтгэлэг, дэмжлэгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон аж.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 20 минутын өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22