Францад ковидын шинэ мутациар халдварласан 12 тохиолдол бүртгэгджээ

О.Шүрэнцэцэг
2022/01/05

Франц улсад "SARS-CoV-2” вирусийн шинэ мутаци бүртгэгдсэн талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ.

Тус улсын өмнөд хэсгийн Форкалкуэр мужид  шинэ мутацийн халдвар авсан 12 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд анхны тохиолдол өнгөрөгч арваннэгдүгээр сарын дундуур цуглуулсан шинжилгээний сорьцоос илэрсэн байна. Тухайн иргэн Камерун улсад зорчсон бөгөөд Францын тархвар судлаачид “IHU” гэж нэрлэсэн уг шинэ мутацийг Африк тивийн өмнөд хэсгээс гаралтай байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж.

Францын өмнөд нутагт Форкалькад амьдардаг 10 гаруй хүнээс анхлан илэрсэн. Гэхдээ анхны тохиолдол нь Африкийн өмнөд хэсэг Камерунаас ирсэн хүнээс илэрсэн байна. Камерун болон бусад улсуудад вакцин хийлгэсэн хүний эзлэх хувь маш бага байгаа учраас энэ мэт янз бүрийн мутаци үүсэх таатай орчин бий болдог аж. Анхны тохиолдол нь арваннэгдүгээр сарын дундуур түргэвчилсэн шинжилгээ өгөхөд эерэг гарсан. Дараа нь ПЦР шинжилгээ өгөхөд тухайн үед давамгайлж байсан “Дельта”-тай адилгүй өөр төрлийн мутаци бүхий вирусээр халдварласан илэрсэн.

Энэхүү мутацийг илрүүлсэн эрдэмтэд ажилладаг “IHU Méditerranée-Infection” төвийнхөө нэрээр вирусийн шинэ хувилбарыг нэрлэсэн байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 25 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 34 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 46 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21