Танилц: Сонгон шалгаруулалтгүй томилогдсон төрийн албан хаагчид

О.Шүрэнцэцэг
2022/01/05

Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэлгүй, хууль, албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон албан хаагчийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн албан үүргээс нь чөлөөлөхийг төрийн байгууллага, Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдэд үүрэг болгожээ. Ингэснээр албан хаагчийг чөлөөлсөн сул орон тоог сонгон шалгаруулалт явуулж, нөхсөнөөр Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт хангагдах юм.

Ковидын хуулийн хүрээнд сонгон шалгаруулалтгүй томилогдсон алба хаагчид болон агентлагийн дарга,
Төрийн нарийн бичгийн дарга нар ажлаасаа чөлөөлөгдөнө гэж Төрийн албаны зөвлөлөөс мэдээллэсэн.
Тэгвэл сонгон шалгаруулалтгүй томилогдсон дарга нараас хэн хэн чөлөөлөгдөхийг танилцуулья. 

 Үүнд : 
1.Соёлын яамны ТНБД С.Оюунбилэг /2021 оны есдүгээр сар/,
2.Батлан хамгаалахын яамны ТНБД Д.Ганхуяг /2020 оны наймдугаар сар/,
3.Боловсрол, шинжлэх ухааны яамны ТНБД Л.Цэдэвсүрэн /2021 оны аравдугаар сар/,
4.Эрчим хүчний яамны ТНБД Б.Насантогтох /2020 оны наймдугаар сар/,
5.Эрүүл мэндийн яамны ТНБД Ц.Эрдэмбилэг /2021 оны хоёрдугаар сар/,
6. Тагнуулын Ерөнхий газрын дарга П.Одонбаатар /2020 оны есдүгээр сар/,
7. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ /2020 оны долдугаар сар/,
8. Үндэсний хөгжлийн газрын дарга Х.Батжаргал /2020 оны арванхоёрдугаар сар/ ,
9. Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга Л.Алтангэрэл /2021 оны наймдугаар сар/,
10. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц /2020 оны наймдугаар сар/,
11. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл /2020 оны долдугаар сар/,
12. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Б.Гантулга /2020 оны долдугаар сар/,
13. Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян /2020 оны долдугаар сар/,

14. Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаяр /2020 оны наймдугаар сар/,  /2020 оны арванхоёрдугаар сард сонгон шалгаруулалт зарласан ч үр дүнг мэдээлээгүй/

15. Оюуны өмчийн газрын дарга Б.Энхсүх /2020 оны есдүгээр сар/, /2020 оны арванхоёрдугаар сард сонгон
шалгаруулалт зарласан ч үр дүнг мэдээлээгүй/
16. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан /2021 оны нэгдүгээр сар/,
17. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Дашдэмбэрэл /2020 оны дөрөвдүгээр сар/,
18. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Э.Тамир /2020 оны есдүгээр сар/,
19. Соёл урлагийн газрын дарга Ц.Нацагдолгор /2020 оны есдүгээр сар/,
20. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга С.Мөнхнасан /2021 оны арваннэгдүгээр сар/,
21. Үндэсний геологийн албаны дарга О.Чулуун /2020 оны наймдугаар сар/,
22. Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан /2020 оны наймдугаар сар/,
23. Төрийн худалдан авах ажиллагааны газрын дарга Х.Улам-Өрнөх

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 411 дүгээр тогтоолыг энд дарж үзнэ үү.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 23 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 32 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 39 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 44 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21