Автомашин шатсан 3 дуудлага бүртгэгджээ

О.Шүрэнцэцэг
2022/01/05

 Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Онцгой байдлын газарт автомашин шатсан тухай 3 дуудлага бүртгэгджээ.

– Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Баганат-Өргөө” хотхоны хашаанд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 11:56 цагт хүлээн авсан.   Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2 км зам туулан иргэн Б-ын “Истана” загварын автомашин шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 4 дүгээр гудамжнинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.04-ний өдрийн 15:03 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан иргэн Г-ын “Муссо” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 14 минут ажиллаж унтраасан.         

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Баянмонгол хорооллын 418 дугаар байрны зогсоолд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.05-ны өдрийн 03:38 цагт хүлээн авсан. Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан очиход иргэн Г-ын “Хариер” загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 25 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 33 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 46 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21