Шатахууны үнийг нэмсэн Засгийн газар огцорчээ

О.Шүрэнцэцэг
2022/01/05

Орон орны ард иргэд шатахууны үнийн өсөлтийн янз бүрээр хүлээн авдаг. Жишээлбэл, АНУ-д өнгөрсөн оны сүүлээр шатахууны үнэ огцом өсөхөд Ерөнхийлөгч Байден буулгахын тулд стратегийн нөөц дэх газрын тосоо зах зээлд гаргасан төдийгүй Хятад, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад хандан яг адил арга хэмжээ авч дэлхийн хэмжээний газрын тосны үнийг буулгавал дотоодын зах зээл дэх шатахууны үнэ ч буурна гэж ухуулсан. Улмаар газрын тосны үнийг бууруулж чадсан. Орост бензиний үнэ огцом өсөж эхлэхэд шатахуун импортлогч компаниудтайгаа уулзан гадаад руу шатахуун гаргахыг түр хорих замаар дотоодын үнийг бууруулж чадсан.

Харин зарим улсад шатахууны үнэ өсөж, иргэд нь уурлаж бухимдвал Засгийн газар нь огцордог. Жишээлбэл, өнөөдөр өглөө Казахстаны Засгийн газар шатахууны үнийг огцом өсгөх буруу шийдвэр гаргасан хариуцлагаа хүлээн танхимаараа огцорсон байна. Казахстан нь өөрөө газрын тос ба шатдаг хийн томоохон олборлогч улс учраас үнэ огцом өсөхөд иргэд нь маш ихээр бухимджээ.

Шинэ оны эхний өдрөөс Казахстанд автомашинд ашигладаг шингэрүүлсэн хийн үнэ 60 тэнге байснаа шууд 120 болж огцом өссөн юм. Үүний дараанаас Актау, Жанаозен зэрэг хотуудад хүмүүс гудамж талбайд хааж жагсаж эхэлжээ. Удалгүй энэ мэдээ олон нийтийн сүлжээгээр эрчимтэй тархаж эхлэхэд

Алма-Ата, Нур-Султан, Караганд, Атырау, Уральск, Талдыкорган, Кызылорд, Шымкент гээд бүх том хотуудад үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал үймээн дэгдсэн байна. Эсэргүүцлийн жагсаалыг эхлүүлсэн Жанаозен хот гэхэд л газрын тосны асар орд газар байдаг Мэнгистау мужид байрладаг, хотын олон оршин суугчид газрын тосны үйлдвэрт ажилладаг.

 Эрх баригчид анхандаа дэлхийн зах зээл дэр шингэрүүлсэн хий болон бусад шатахууны үнэ өссөн тул цаашид ашигтай ажиллахын тулд үнийг бууруулах боломжгүй гэсэн байр суурьтай байсан. Харин жагсагчид шинэ үнийг даруй 50 хувиар бууруулахыг шаардсан хэвээр байсан бөгөөд цагдаа нартай хүчтэй мөргөлдөөн хийж олон арван хүн шархадсаны дараа Засгийн газар нь үнийн өсөлтийг зохицуулах тусгай комисс байгуулж, Ерөнхийлөгч Касым- Жомар Токаев тусгай шийдвэр гаргаж Мэнгистау мужид шингэрүүлсэн шатдаг хийн үнийг бууруулж, литрийг нь 120 тэнге байсныг 50 тэнге болгосон.

 

Гэвч эсэргүүцлийн жагсаал цуглаан намжаагүй төдийгүй улам газар авч, Засгийн газрыг огцруулах, экс Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев болон түүний талыг баримтлагчдыг улс төрөөс хөөхийг уриалсан үймээн болж хувирчээ. Энэ бол эрх баригчдын хувьд туйлын таагүй өрнөл байсан нь мэдээж. Иймд нэгдүгээр сарын 4-д Казахстаны Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорчээ. Мөн Ерөнхийлөгч Касым- Жомар Токаев нь Мэнгистау болон Алма-Ата мужуудад хөл хорио тогтоосон байна.

 Зарим хотуудад жагсагчид төр захиргааны байруудыг дайрч эзлэх оролдлого хийсэн байна. Жагсагчид болон цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр 95 цагдаа гэмтэл авч, 200 гаруй хүн баривчлагджээ. Улс төрийн шинжтэй болсон жагсаал цуглаан газар авахаас эмээсэн эрх баригчид байдал ноцтой байгаа хотуудад интернэт, олон нийтийн сүлжээг бүрэн хааж, үймээний газраас сурвалжлаг хийж байсан сэтгүүлчдийг түр саатуулсан тухай “Аль Жазира” мэдээлсэн байна.

 

.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 25 минутын өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 33 минутын өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 41 минутын өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 46 минутын өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21