ЗГ: Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав

О.Шүрэнцэцэг
2022/01/05

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 01 дүгээр сарын 05-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 
“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн батлав
 
“Коронавируст халдварын тархалтын түвшинд үндэслэн хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг шинэчлэн баталлаа.
Журмын шинэчлэл нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, халдвар тархалтын түвшин, дархлаажуулалтын хамралт, орон нутгийн онцлог, амьдралын шинэ хэв маягт дасан зохицоход хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулахад шаардлагатай нийтлэг арга хэмжээг авахад чиглэгдсэн байна.
Өмнөх журмаар батлагдсан хязгаарлалтын арга хэмжээг хуулийн этгээд, гэр бүл, хувь хүнд чиглэсэн хэлбэрээр халдвараас сэргийлэх дэглэм, тусгай нөхцөл шаардлага, хариуцлагын гэрээг мөрдөн харьцангүй “сулруулсан” байдлаар шинэчлэн томъёолжээ.        
Шинэчилсэн журмаар,
-Халдварын тархалт, өвчний хүндрэл, нас баралт, хүн амын дархлаажуулалтын хамралт, эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадавхиас хамаарч халдварын тархалтын түвшинг тодорхойлох түр зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар
-Халдварын тархалтын түвшинг тогтоосон үнэлгээний тайланг ХӨСҮТ, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар долоо хоног бүр тогтоож, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, бүх шатны Онцгой комисст хүргүүлэхээр
-Хуулийн этгээдийн үйл ажиллагааны хязгаарлалтыг бүх шатны онцгой комисс орон нутгийн онцлогт тохируулан “ногоон”, “шар”, “улбар шар”, “улаан” түвшинд заагдсан арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэр гаргахаар
-Стратегийн ач холбогдол бүхий салбар бүс нутагт хүн, хуулийн этгээдийн хэрэгжүүлэх арга хэмжээг шаардлагатай тохиолдолд Улсын онцгой комисс тогтоохоор тус тус тусгажээ. 


Дарханы замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
 
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх бүтээн байгуулалтыг Азийн хөгжлийн банкны Бүс нутгийн автозам хөгжүүлэх, засвар арчлалтын төслөөр мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байна. Бүтээн байгуулалтын ажлын талаар Зам, тээвэр хөгжлийн сайд Л.Халтар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан Дарханы замын бүтээн байгуулалтын ажилд онцгой анхаарал тавьж, ажлыг эрчимүүлэх Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар ахална.
 
Иргэд, олон нийттэй харилцах “11 11” төвийг Ерөнхий сайдын түвшинд анхаарна
 
“И-Монголиа академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын иргэд, олон нийттэй харилцах  “11 11” төвийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газарт шилжүүллээ.
Иргэд, байгууллагаас Засгийн газар, Ерөнхий сайд, Шадар сайдад хандан ирүүлж байгаа өргөдөл, гомдол, саналыг шуурхай шийдвэрлэхэд онцгой ач холбогдол өгч энэ ажлыг хариуцсан нэгжийг Ерөнхий сайдын Ажлын албаны бүтцэд шилжүүлсэн байна.
 
Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Гуравдугаар тун хийлгээд гурван сар болсон бол дөрөвдүгээр тунд хамрагдаж болно


 
Коронавируст халдварын Омикрон хувилбар дэлхий дахинд хурдацтай тархаж байгаатай холбогдуулан иргэдийг коронавируст халдварын эсрэг IV тунд хамруулах, нэмэлт тунд хэрхэн хамрагдах талаар заавар, мэдээ, мэдээллийг бэлтгэн олон нийтэд хүргэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.
-Манай улсад коронавирусын халдварын тохиолдол өдөрт 200-250 бүртгэгдэж байсан бол сүүлийн өдрүүдэд энэ тоо хоёр дахин нэмэгдээд байна. Дэлхийд омикрон хувилбар бүртгэгдсэнээс хойш манай улс хилийн боомтууд дахь хяналт, тандалтын ажлыг эрчимжүүлсэн. 2021 оны арваннэгдүгээр 27-ноос хойш коронавируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол 411 батлагдсан. Тандалт шинжилгээ үргэлжилж байна гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэлдээ хэллээ.
Иргэдийн вакцинд хамрагдах идэвх сайн, зорилтод бүлгийн иргэдийн 48,2 хувь нь гуравдугаар тунд хамрагдаад байна. Дөрөвдэх тунгийн судалгаа хийгдэж байна. Вакцин хийсэн хугацаа хойшлох тусам хамгаалах чадвар буурч байгаа тул III тун хийлгээд гурван сар болсон хүмүүс сайн дураараа IV тунд хамрагдаж болно гэв.
Манай улсад вакцины нөөц хангалттай, хугацаа дуусах болоогүй гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Мөн иргэд маскаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ үргэлжлүүлэн баримтлахыг тэрбээр уриаллаа.
 
“Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
 
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
“Чингис хаан” олон улсын нисэн буудлыг түшиглэн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах нь газар зүйн байрлал, нутаг дэвсгэрийн сонголтын хувьд Чөлөөт бүсийн тухай хууль болон үзэл баримтлалд нийцэж байгаа бөгөөд Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэх суурь болох юм.
Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсэд тогтвортой аялал жуулчлал, амралт зугаалгын ресорт, соёлын бүтээлч үйлдвэрлэл, олон улсын худалдааны төвүүд, байгальд ээлтэй үйлдвэрлэлийн бүсийг байгуулах, Евро-Азийг холбосон олон улсын тээвэр логистикийн төвийг хөгжүүлснээр уул уурхайн салбарын хамаарлаас хараат бус олон тулгуурт эдийн засагтай байх бодлогод нийцнэ гэж үзэж байна.
Хөшигийн хөндийд байгуулагдах дагуул хотод 150 мянган иргэн, 50 мянга орчим өрх шилжин суурьшина. Ингэснээр Улаанбаатар хотын агаар, орчны бохирдол 10, замын түгжрэл 20 орчим хувиар буурна гэж төлөвлөж байна.
 
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийт давхар хянах боломж бүрдэнэ
 
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тендерийг зохион байгуулахад хүний оролцоог бууруулах, нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх, шуурхай хялбар болгох, хариуцлагажуулах нь зүйтэй гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.
Шинэчилсэн найруулгын төсөлд тендер шалгаруулалтыг бүрэн цахимаар зохион байгуулах, оролцогчийн мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс ирүүлж буй мэдээлэлд үндэслэн үнэлэх, мэдээллийн технологи, цахим шилжилтийн дэвшилтэд аргыг ашиглах талаар төсөлд тусгажээ.
Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод байдлыг нэмэгдүүлэх хүрээнд худалдан авах ажиллагааны төлөвлөхөөс гэрээ дүгнэх хүртэлх үе шатны мэдээллийг www.tender.gov.mn цахим системд төвлөрүүлэн, хөгжүүлэх эрх зүйн үндсийг бий болгожээ.
Худалдан авах ажиллагааны бүх шатанд захиалагч, гүйцэтгэгчийн гэрээний биелэлтийг олон нийтээс давхар хянах, тендер шалгаруулалтыг аль болох богино хугацаанд зохион байгуулах боломж бүрдэнэ.
 
Товч мэдээ
·      Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмыг шинэчлэн баталлаа.
·      Мэргэжлийн хяналтын байгууллагын улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүргийг гаалийн байгууллагад шилжүүллээ. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй эрхлэгчдээс гадаад худалдаа эрхлэхэд шаардах бичиг баримтын тоог цөөлөх, цахимаар шуурхай олгох, гаалийн хяналтын шалгалт, биет үзлэгийг хууль тогтоомжийн хүрээнд бууруулах, гаалийн байгууллагын үйлчилгээг цахимжуулж, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн үйл ажиллагаанд хүний оролцоог багасгах, бараа урьдчилан мэдүүлэх үйл ажиллагааг хялбаршуулах арга хэмжээ авч ажиллахыг Гаалийн ерөнхий газрын даргад даалгалаа.
·      Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн баталлаа.
·      Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалтаар хангах хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад даалгав.
 
 
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар
 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (18)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.96
2022/01/08
0
0
Сайн менежер инженерүүд л ажлыг явуулна даа. Цүнх баригч нар биш. Мөн авилгагүй байх хэрэгтэй.
Хариулах
192.82.76.101
2022/01/06
0
0
zugerr bugd zamiin uuded ovhij ajilaa uur yuch hiih hergui hilee neehgui bol yum darhan zam taivih yum daraa jil hil haaltai bailaa amjsangui bugd medej bgaa bizde geedl bolooshde hudlaa poprhoo boli zugeer buged tend ochij ajil
Хариулах
66.181.161.61
2022/01/06
0
0
Замын ажлын мөнгөө авмаар байх юм 8сараас хойш мөнгө өгсөнгүй
Хариулах
64.119.31.162
2022/01/06
0
0
mongolchuud sanal uguugui yumaa, luivriin xar mashinaar songolt xiij luivraar garsan durakuud zailj uz
Хариулах
202.126.89.236
2022/01/06
0
0
Дарханы замын ажилдаа Армийн анги салбаруудыг татан оролцуулж 2022 оны Намар бүрэн ашиглалтанд оруулаач.Маш түргэн хугацаанд онцгой байдал зарлаад ч болов. Энэ зам арай хэтэрхий байнаа 220 км замыг бараг 10 н жил болж байж барьж дуусгах нээ. Бүхэл бүтэн Монгол улс биздээ.Төр засагийн удирдлагууд юу бодож байдаг байнаа.
Хариулах
2607:fb90:834a:16a3:2020:547f:50a3:22a5
2022/01/06
0
0
Uunen chatsga tsarailsan luivarchinguudiig mongolchuud songuulid yaluulcan odoo ter hugjil mugjil gdg muruudluu martatsgaa
Хариулах
64.119.16.39
2022/01/05
0
0
Хөөё сэрж дээ идэж идчихээд
Хариулах
66.181.161.81
2022/01/05
0
0
darhlagdsan darhanii zam heden jild duusah ve? 100 jil bugjuud bgaa uls 200 km zamiin huchiltand ingej nudnii bulai blj boldog ym uu? er n yadaj ard tumenii heregtseegee bodoj huchiltaa duusgaad ter idej husah ymaa il tsagaan husch bvl zugeer bish uu? odoo bl iim erhemuuded huuli uilchilehgui shorongiin haalga haalttai bgaa ym bilee . ingej ydsan erd hatsan baas gegcheer ard irgedee olon jil ydargaand oruulj buur ami amisgaagiin zogsooh hereg bn uu???
Хариулах
202.9.40.188
2022/01/05
0
0
tetgeree nemj chadaxgvi baij oorsdiigoo zugaatsuulj yu yuch yriad bga
Хариулах
66.181.161.93
2022/01/05
0
0
Бүхэл бүтэл Засгийн газар нь ганц муу Халтар сайдаа сольж чадахгүй хэвтэж хурал зөвөлгөөн хийж өөрсдийгөө баясгах хэрэггүй огцор
Хариулах
66.181.161.93
2022/01/05
0
0
4 дүгээр тун ч гэх шиг битгий шаацгаа наад шахааны наймаа чинь одоо явахаа больсон. Нэг гөлөг нь тун гэж худлаа ветамин мань хэддээ шаачаал төр нь тэрийгээ худалдаж авч байгаа нэр доор мөнгө угаагаад шаасан. Муу лаларын өмхий санаатай өлөгчингүүд
Хариулах
203.91.115.55
2022/01/05
0
0
Бас худал
Хариулах
203.91.115.55
2022/01/05
0
0
Тэр хуучин замыг нь хуулах зөвшөөрөл олгосон сайд дарга инжинерүүдтэй нь яагаап хариуцлага тооцохгүй байна ?. Хуучин зам нь байсан бол ядаж өдийд олон иргэд амь нас, эд хөрөнгөөрөө хохирохгүй, хойд талаасаа ядаж хүнсээ ч болтугай зөөгөөд байх байсан. Ийм шийдвэр гаргаж бусдын барьцаанд шахуу оруулсан тэр үеийн удирдлагууд нь нэг хэлбэрээр ЭХ ОРНООСО УРВАСАН- тай адид биш үү ???
Хариулах
192.82.77.235
2022/01/05
0
0
Энэ засаг огцороо үгийг нь сонсдог албан хаагч гэж алга
Хариулах
103.229.120.147
2022/01/05
0
0
Өчүүхэн муу эрээний хил нээлгэчихэж чадахгүй гөлөг царайлахаа болиоч чадахгүй бол ОГЦОРООЧ !!! БИД БОСОЖ ТЭМЦЭНЭ ШҮҮ !!!
Хариулах
59.153.115.97
2022/01/05
0
0
Харин тийн бүр гайхаад байх юм сда
Хариулах
202.126.90.36
2022/01/05
0
0
Солиорол. Тэртээ тэргүй Халтар тэргүүтэй яам чинь хариуцдаг юм байгаа биз дээ.
Хариулах
192.82.89.106
2022/01/05
0
0
Ajliin hesgiig shalgah ajliin hesgiig hezee baiguulah ve
Хариулах
Шинэ мэдээ
Хараа голд хаягдал усаа шууд нийлүүлж байсан амралтын газрын үйл ажиллагааг түр зогсоожээ 11 цагийн өмнө
Н.Энхшүр: Нэг гэрээс хоёр хүн дэлхийн рекордыг байнга эвдээд байхаар олон улсын шүүгчид гайхдаг 12 цагийн өмнө
Нийслэлийн цэцэрлэгийн хамран сургах тойргийг танилцуулж байна 12 цагийн өмнө
Яармагийн нүхэн гарцыг угсарч дууссан тул замын хөдөлгөөнийг маргааш нээхээр төлөвлөж байна 13 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг галын хайчаар биш цахимаар авдаг болно 14 цагийн өмнө
ШТС-ууд ариун цэврийн байгууламжаа өөрчлөх шаардлагатай байна 14 цагийн өмнө
Төсөл гацаагчид 12 жил хоригдох буюу гацаасан төслийнхөө өртгийг төлөх торгуульд унадаг болно 14 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх ЗГ-ын тогтоол эцэслэн батлагдлаа 15 цагийн өмнө
Иргэн Б: Хоёр хүүхдийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжээр сургалтын төлбөрийг нь төлдөг. Гэтэл банк зээл хязгаарлаж байна 15 цагийн өмнө
Б.Баасанцогтыг хуулийн байгууллагаас шалгасны дагуу баривчилжээ 15 цагийн өмнө
Э.Одбаяр: НҮБ-ын ЕНБД айлчилсан нь манай улсын олон улсад эзэлж буй байр суурь, нэр хүндийг бататган харууллаа 16 цагийн өмнө
Туул голоос нэр, оршин суух хаяг тодорхойгүй эрэгтэй хүний цогцос олджээ 16 цагийн өмнө
Хариуцлага алдсан Нийслэлийн МХГ-ын дарга Б.Батшагай нарыг чөлөөллөө 17 цагийн өмнө
Эмээлт дэх зарим үйлдвэрийн 220 тонн махнаас эмгэг төрүүлэгч нян илэрсэн ч устгалд оруулалгүй хадгалсаар байна 17 цагийн өмнө
Өнөөдрөөс цэцэрлэгийн бүртгэл эхэллээ 19 цагийн өмнө
Төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд НҮБ дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ 19 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. 19 цагийн өмнө
Улаанбаатарт 24 хэм дулаан 19 цагийн өмнө
Асран хамгаалагчид 9-р сарын 1-н гэхэд оршин суугаа хаяг дээрээ бүртгэлээ хийлгэхийг санууллаа Өчигдөр