Б.Жавхлан: Царцаасан төслүүдийг 2023 он руу шилжүүлнэ

О.Шүрэнцэцэг
2022/01/30

Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаан өнөөдөр (2022.01.30) 11 цаг 28 минутад эхэлж, гишүүд танхимаар болон цахимаар 62,5 хувийн ирцтэйгээр оролцлоо.

Дэд хорооны дарга Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн.

Хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Сангийн сайд Б.Жавхлан болон холбогдох яамдын албан тушаалтнууд оролцов. 

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслүүдийн талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-д заасны дагуу төсвийн тодотголын төслийг боловсруулсныг дурдлаа.

Мөн тэрбээр, тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын  тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх  замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн гэв.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж асуулт асууж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, миний бие өнгөрсөн оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр 290 төсөл арга хэмжээг царцааж 570 тэрбум төгрөгийг хэмнэх, үүнийгээ  ахмад настны тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх, импортыг дэмжсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд чиглүүлэх саналыг дэвшүүлж байсныг онцлон тэмдэглээд Засгийн газраас хуулийн төслийн хүрээнд 190 төсөл арга хэмжээг царцааж ахмад настны тэтгэврийг нэмэх болсонд талархаж байгаагаа илэрхийлэв. Цаашид царцаасан төсөл арга хэмжээнүүдийг хэрхэн үргэлжүүлэх, 499.000 төгрөгийн тэтгэвэр авдаг иргэд энэ хуулийн өөрчлөлтөөр 1000 төгрөгийн нэмэгдэл хүртэх нь гэсэн шүүмжлэл байгаа талаар тодруулав. 

Сангийн сайд Б.Жавхлан хариултдаа, царцаасан төсөл арга хэмжээнүүдийг төслөөс хасаагүй, төсөвт өртгийг нь өөрчлөлгүй 2023 онруу шилжүүлж, дуусах хугацаа сунгагдахгүй байхаар шийдвэрлэсэн гэж байлаа. 

Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 500.000, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээг 400.000 төгрөгт хүргэхийн зэрэгцээ инфляцийн түвшинтэй уялдуулан тэтгэврийг 15 хувиар нэмж байгаа. Хүн бүрд доод тал нь 15 хувь нэмэгдэж байна гэж ойлгож болно хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нэмэлт тайлбар өгөв.  

Ингээд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаар гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Дэд хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 3 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 10 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 12 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 14 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 14 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 14 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 14 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22