Ардчилсан намын үлдсэн ганц байр Хөгжлийн банкны барьцаанд оржээ

Өнөрцэцэг
2022/02/08

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын нэгээр нэрлэгдэж, шүүхэд шилжсэн компаниудын нэг нь “Пирамид-Орд” юм. Тус компани “Буман залуус 296 айлын орон сууц”-ны төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2018 онд 15 тэрбум төгрөгийн зээл авчээ. Авсан зээлээрээ төлөвлөсөн төслөө хэрэгжүүлж Буман залуус хорооллыг ашиглалтад өгсөн байдаг. Харин өрөө төлөхгүй луу унжсаар өнөөдөр үлдэгдэл өрийн хэмжээ 23 тэрбумд хүрээд байгаа юм.

Тэгвэл тус компани Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбаатарын дүүргийн 7 дугаар хороонд байрлах Ардчиллын ордон буюу МОАХ-ны байрыг барьцаанд тавьжээ. Ардчиллын ордон нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогддог.


Харин Пирамид-Орд ХХК нь Гомбын Цолмон гэх хүний нэр дээр бүртгэлтэй бөгөөд Ардчиллын ордныг барьцаанд тавьж зээл авснаас харахад Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамаарал бүхий хүн бололтой. Ямартай ч Ардчилсан намынхан өөрийн гэх нэг ч байргүй болох эрсдлийн өмнө зогсож байна.

Дашрамд дурдахад Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж байсан Ц.Ууганбаярын эзэмшдэг “Нью яармаг хаусинг прожект” ХХК нь ч мөн Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Нийгмийн халамжийн 7 дугаар сарын олголтын хуваарь 31 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 56 минутын өмнө
Н.Учрал: Засгийн газар Оюутолгойн хэлэлцээрт түүхэн ахиц гаргалаа 1 цагийн өмнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 1 цагийн өмнө
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 1 цагийн өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 18 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 19 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 23 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо Өчигдөр
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна Өчигдөр
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай Өчигдөр
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр