Л.Оюун-Эрдэнэ: Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно

О.Шүрэнцэцэг
2022/02/17

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо. Зөвлөгөөнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн удирдлагууд оролцож, сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлж байна.

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэхэд орон нутгийн удирдлагуудын ажил үүрэг чухал нөлөөтэйг онцлов.
 
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


 
Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны 3-р улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо. “Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран,  туйлын хариуцлагатай ажиллахыг захилаа.
2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.
Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна гэлээ.
Улсын хэмжээнд хэрэгжих 716 төсөл, арга хэмжээнээс тендер зарласан нь 345 буюу 48 хувийн гүйцэтгэлтэй байна. Одоогийн байдлаар тендер шалгаруулалт эхлүүлсэн хувиар Орхон, Дорнод, Говь-Алтай, Булган, Завхан аймаг 100 хувь тэргүүлж байгаа бол Баян-Өлгий 48 хувь, Дархан-Уул аймаг 43, Увс 45 хувь, Сэлэнгэ 36 хувь, Архангай 19 хувь, Дундговь 17 хувиар сүүл мушгиж байна.


Тавдугаар сард орон даяар эхлэх хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах бэлтгэл ажлыг эртнээс хангаж зохион байгуулах ёстойг Ерөнхий сайд анхаарууллаа.
Засаг дарга нартай байгуулж буй гэрээг хагас жил, жилийн хугацаанд дүгнэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг Ерөнхий сайд тэмдэглэн хэллээ.
Засаг дарга нар 50+1 зарчмаар олонхоороо асуудлыг шийдвэрлэх, өөрчлөх санал дэвшүүлбэл Засгийн газрын хуралдаанаар оруулж болно. Орон нутгийн түвшинд уул уурхайн лиценз олголтыг цэгцлэх чиглэлээр  хуульд өөрчлөлт оруулж, ямар арга хэмжээ авах талаар аймаг, орон нутгийн удирдлага саналаа хэлж, идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөн хоёр өдөр үргэлжилж  Засгийн газрын гишүүд салбарын бодлого шийдвэрээ аймаг,  орон нутгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 8 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 10 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 12 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 12 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22