Хөгжлийн банкнаас зээл авсан Говь ХХК-ийн барьцаа хөрөнгийн чанар 2 дахин буурчээ

Өнөрцэцэг
2022/02/17

Говь ХХК 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Хөгжлийн банкнаас 82 тэрбум төгрөгийн зээл авч, нийт үлдэгдэл 75.5 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Тус компани Хөгжлийн банкны хэвийн зээлдэгчдийн жагсаалтад багтаж байгаа ч барьцаа хөрөнгийн хувьд асуудал үүсчээ. Тодруулбал, зээл авахдаа 367 мянган кг ноолуурыг 18 тэрбум төгрөгөөр үнэлж, мөн ирээдүйд бий болох 5.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг барьцаалсан байна. Тус компанийн барьцаа хөрөнгийг дахин үнэлэхэд барьцаа хөрөнгийн чанар 2 дахин буурсан гэж үзжээ.

“Ирээдүйд бий болох орлогыг барьцаалж зээл олгох” гэх дэлхийн хаана ч байхгүй жишгийг Хөгжлийн банк хэрэгжүүлсэн гэдгийг “Өөрөөр нь төлүүлье” хэлэлцүүлэгт оролцсон хуульч Д.Баттулга хэлж байсан юм.

Дашрамд дурдахад Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 25 хувь нь бодит барьцаагаар баталгаажаагүй буюу ирээдүйд бий болох орлого, дансы орлого, эргэлтийн хөрөнгө зэргийг барьцаалсан байгаа нь асуудал дагуулаад байгаа юм.


 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 6 минутын өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 3 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 3 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 20 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 20 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12