​ Х.Баттулгын зөвлөх барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөхөө чөлөөлүүлжээ

Өнөрцэцэг
2022/02/17

Хөгжлийн банкны томоохон, чанаргүй зээлдэгч нарын нэг "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК. Тус компани Хөгжлийн банкинд 117.9 тэрбум төгрөгийн өртэй бөгөөд компанийн захирал Ц.Ууганбаяр нь экс ерөнхийлөгч Х.Баттулгын орон тооны бус зөвлөхөөр 10 гаруй жил ажилласан ойрын хүн нь юм. Тэгвэл тус компани Хөгжлийн банкны барьцаанд тавьсан 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлжээ.  

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн тогтоолоор, Монгол Улсын Хөгжлийн банк, "Нью Яармаг Хаусинг прожект" ХХК-ийн хооронд байгуулсан 2015.09.23-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ болон түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан 2016.02.19, 2016.11.22-ны өдрийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бус гэж үзэж, нийт 21 ширхэг үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлсэн байна. Улсын дээд шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тогтоолыг 2019 оны зургадугаар сарын 25-ны өдөр гаргажээ.  


Зээлээ төлөхгүй луу унжсан, чанаргүй зээлдэгч нарын жагсаалтыг үргэлжлүүлж шүүхэд шилжээд буй тус компанийн барьцаа хөрөнгийг чөлөөлөх хүртэл шийдвэрийг гаргасан нь анхаарал татаж байна. Хөгжлийн банкнаас зээл авсан компаниудын 25 хувь нь бодит барьцаагаар баталгаажаагүй нь асуудал дагуулахтай зэрэгцээд зээлийн барьцаа хөрөнгөө чөлөөлүүлээд эхэлсэн байна. Энэ нь Хөгжлийн банкнаас авсан зээлээ эргэж төлөхгүй гэж  байгаатай агаар нэг.

Авсан зээлээ төлөхгүй бол барьцаа хөрөнгийг нь борлуулах замаар олгосон зээлээ нөхөх нь зарчим байтал зээлээ төлөхгүй луу унжиж байгаа компаниудын барьцаа хөрөнгийг чөлөөлөөд эхэлсэн нь хууль шүүхийн байгууллага хэнд үйлчилж байна вэ гэж хардахад хүргэж байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна 3 минутын өмнө
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 2 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 2 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 3 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 3 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 20 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 20 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 20 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12