Хөгжлийн банкны ажилчид өөрсөддөө нэг тэрбум төгрөгийн зээлийг давуу эрх олгож авчээ

Өнөрцэцэг
2022/02/18

АТГ-аас цагдан хорих санал хүргүүлээд буй Хөгжлийн банкны үе үеийн албан тушаалтнуудын тоонд багтаж буй гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат/2012-2016 он/, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар/2012-2015 он/ нарын үед тус банк дотооддоо гаргасан хууль зөрчсөн шийдвэрүүдийн нэг нь  ажиллагсдадаа 1 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр гаргасан явдал. Тодруулбал тухайн үеийн ТУЗ нь өөрийн бүрэн эрхэд заагаагүй буюу ХБ-ны ажиллагсдад хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргаж, арилжааны банкуудаар дамжуулан ажиллагсдад 1 тэрбум төгрөгийн зээл олгохыг зөвшөөрчээ.  

 Энэ нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн эрх ашгийг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хууль болон Хөгжлийн банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн үйлдэл болохыг аудитын дүгнэлтээр тогтоожээ. Энэ дагуу дээрх шийдвэрийг цуцлах, банкинд байршуулсан хөрөнгөд хадгаламжийн хүүгээр хүү тооцуулах, ажиллагсдын зээлийг төрөөс хэрэгжүүлж буй 8 хувийн болон арилжааны банкны зээлийн үйлчилгээнд хамруулахаар албан шаардлагыг хүргүүлж байжээ.

Түүнчлэн энэ хугацаанд гарсан бас нэг зөрчил нь тус банкны хүний нөөцийг 2 дахин нэмэгдүүлсэн явдал юм. 2013 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 62 албан хаагчтай ажиллаж байсан бол 2014 оны 10 дугаар сар гэхэд 112 албан хаагчтай болж, нэг жилийн хугацаанд хүний нөөцийг хоёр дахин нэмэгдүүлсэн байна. Энэ нь тус банкны удирдлагууд өөрийн ойрын хүмүүсээ ажилд томилсон, тэдгээр хүмүүстээ давуу байдал бий болгож бага хүүтэй зээл авах боломжийг олгосон гэж хардахаар байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говь-Алтай, Баянхонгор аймгуудад аагим халж, +40 хэм хүрнэ 24 минутын өмнө
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 17 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 18 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 22 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 22 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 23 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 23 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр