“Голомт”-ын Д.Баясгалан ХБ-наас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэргээр шалгагдаж байна

Өнөрцэцэг
2022/02/22

“Голомт”-ын Д.Баясгалангийн “Цэцэнс майнинг энд энержи” ХХК Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 141 тэрбум төгрөг. Тус компани “Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ил болон далд аргаар ашиглах” төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд зээл авсан ч дөрөв дэх жилдээ төслийн гүйцэтгэлийн хувь дөнгөж 10 хувьтай байна. Төслийн гүйцэтгэл хангалтгүй байгаа тул компаниас зээлийн хөрөнгийн зориулалт, зарцуулалтын баримт материалыг удаа дараа шаардсан ч ирүүлээгүй тул зээлийг зориулалтын бусаар ашигласан байх магадлалтай байгаа юм. Уг асуудлаар Д.Баясгаланг хуулийн байгууллага шалгаж байна.

Үүний дээр Хөгжлийн банкнаас авсан их хэмжээний зээлийг өөрийн банкаар угаасан байх, зээл авахдаа хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн байх магадлалтай гэж шалгаж байгаа юм байна.
Хөгжлийн банкинд хийсэн аудит болон ажлын хэсгийн дүгнэлтээр зээлийг зориулалтын бусаар ашигласан, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн, зураг төсөл нь ч гараагүй төсөлд зээл олгосон зэрэг олон ноцтой баримтуудыг дурдсан байдаг. Энэ нь Хөгжлийн банкнаас олгосон зээл бүрийг шалгах ёстойг сануулж байна.

Сүүлийн мэдээллээр Хөгжлийн банкнаас зарласан 66 зээлдэгчийн материалд АТГ шалгалт хийж, зээл олголт болон зээлийн зарцуулалтыг судалж ажиллаж байгаа юм.





0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 58 минутын өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12