ХБ-ны асуудлаар цагдан хоригдоод буй "НВЦ" Ц.Баатарбилэг араасаа олон улс төрчийг дагуулж магадгүй байна

Өнөрцэцэг
2022/02/23

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг АТГ-аас шалгаж, нэр бүхий 12 хүнийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн. Тэдний нэг “НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэгийг хорих эсэх асуудлыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхээр өчигдөр/2022.02.21/ хэлэлцэж цагдан хорих шийдвэр гаргаад байна.

“НВЦ” компани нь Төв аймгийн Баянчандмань суманд шувууны аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр 2017 онд 21 сая ам.долларын зээл авч, өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 74 тэрбум. Тус компани зээлийг зориулалтын бусаар ашигласан, барьцаа хөрөнгө хангалтгүй зэрэг асуудалтайн дээр авлига хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа юм. АТГ-аас 2019 онд Ц.Баатарбилэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, тухайн үед хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорих хүртэл арга хэмжээг авч байсан. Мөн түүнд давуу байдал олгон их хэмжээний зээл олгосон гэх үндэслэлээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг буруутгаж, эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцож байсан юм.
Дашрамд дурдахад "НВЦ" Ц.Баатарбилэгт холбогдох хэрэг араасаа олон улс төрчдийг дагуулж магадгүй байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 15 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 16 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 20 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 20 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 21 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 21 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 22 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 22 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 22 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 22 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр