ХӨТӨЛ ХХК: Төслийн санхүүжилтээр бий болсон үйлдвэрээ барьцаанд бүртгүүлэхээс зайлсхийжээ

Өнөрцэцэг
2022/02/23

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Хөтөл” ХХК 2012 онд авсан зээлээ өнөөдрийг болтол төлөөгүй луу унжиж байна. 294 тэрбум төгрөгийн өртэй тус компанийн барьцаа хөрөнгө нь зээл авах үед ердөө 2 тэрбум төгрөгтэй тэнцэх машин механизм, хувьцаа байжээ. Өнөөдрийн байдлаар барьцаа хөрөнгөд үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй хэвээр, дан ганц хувьцаагаар барьцаа хөрөнгийг бүрдүүлж байна. Угтаа Хөтөлийн цемент үйлдвэрлэх хүчин чадлыг жилд 1 сая тонн болгон өргөжүүлэх төсөл хэрэгжүүлж, төслийн санхүүжилтээр бий болсон бүх хөрөнгийг барьцаалахаар гэрээлжээ. Гэвч үйлдвэр 2014 онд ашиглалтад орж, одоог хүртэл үйл ажиллагаа хэвийн явж байгаа боловч зээлийн эргэн төлөлт хийгээгүй, төслийн үр дүнд бий болсон үйлдвэр, тоног төхөөрөмжийг зээлийн барьцаанд бүртгүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл “Хөтөл” компани зээлээ төлдөггүй, зээлийн барьцаа хөрөнгөө нэмэх үүргээ хүлээхгүй өнөөдрийг хүрсэн гэсэн үг. /Эх сурвалж: Монгол Банкнаас Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын дүн 2021 он/ Энэ бүхний ард Худалдаа хөгжлийн банкны сахал Д.Эрдэнэбилэг гэх эрхэм бий. Ашиглалтад орсон үйлдвэрээ Улсын комисст хүлээлгэн өгдөггүй, зээл авахдаа барьцаа тавиагүй гээд бусдад олдохгүй боломжийг атгачихсан өндөр дүнтэй, найдваргүй зээлдэгч. Дээр нь авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө угаалт хийсэн байх магадлалтайг хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Эх сурвалж: Монгол Банкнаас Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын дүн 2021 он
Эх сурвалж: Монгол Банкнаас Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын дүн 2021 он

Хөгжлийн банкнаас 2020 оны 6 дугаар сард АТГ-т “Төслийн хүрээнд бий болон бүх хөрөнгийг МУХБ-ны барьцаанд авах ёстой ба 2014 онд үйлдвэр ашиглалтад орж, одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа боловч зээлийн эргэн төлөлт огт хийхгүй, Улсын комисст хүлээлгэн өгөөгүй бөгөөд хүлээлгэн өгөөгүй үйлдвэрт хяналт тавих ёстой албан тушаалтнууд албан үүрэг, бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй байж бусдад давуу байдал бий болгосон байж болзошгүй гэх үндэслэл”-ээр гомдол гаргаж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж ажиллагаа явагдаж байгаа юм.

Дашрамд дурдахад Хөтөлийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж ашиглалтанд орсон 2014 онд Улсын Комисс хүлээн авах ёстой байсан ч 2019 онд хүлээн авсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 1 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12