“Кью Эс Си” ХХК-ийн дансыг битүүмжлэх шийдвэрийг ХУД-ийн шүүгч Б.Мөнхбаяр хүчингүй болгожээ

Өнөрцэцэг
2022/02/23

Хөгжлийн банкны өндөр дүнтэй бөгөөд чанаргүй зээлдэгч “Кью Эс Си” компанийн арилжааны банкууд дахь дансыг битүүмжлэх шийдвэрийг ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн захирамжаараа хүчингүй болгожээ.

Прокуророос Кью Эс Си компанитай холбоотой анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, гэрээнд заасан эд хөрөнгүүдийг битүүмжлэх  арга хэмжээ авах хүсэлтийг ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангах шийдвэр гарчээ. Энэ дагуу Нийслэлийн ШШГГ-аас бүх арилжааны банкууд дахь Кью Эс Си компанийн дансыг битүүмжлэх арга хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр авсан байдаг. Гэтэл шүүгч нь өөрөө гаргасан захирамжаа хүчингүй болгосон нь шүүгч эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, гэмт хэргийн шинжтэй гэж үзэж Хөгжлийн банкнаас АТГ-т гомдол гаргаж байжээ. 

Эргэн сануулахад, ХУД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр нь өмгөөлөгч асан Б.Баасанцогтоос авлига авсан шүүгчдийн нэг юм. Тэрээр 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өөрийн дансаар Б.Баасанцогтоос 5 сая төгрөгийн хахууль авсан нь баримтаар нотлогддог юм. 


Дашрамд дурдахад, “Кью Эс Си” компани нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Төмөртэйн ордоос Баянголын төмөр зам хүртэл 33.4 км төмөр зам барихаар анх зээл авсан бөгөөд төслийн хэрэгжилт 100 хувь, зээл төлөлт гацаад 8 жил болжээ. Хуулийн байгууллагаас тус компанийг авсан зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй, мөнгө угаалт хийсэн байх магадлалтай гэж үзэж байгаа. Хөгжлийн банкнаас зээлийг барьцаа хөрөнгөөр төлүүлэхээр тооцоолж үзэхэд бодит барьцаа хөрөнгө болох 12.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий машин механизмийн үнэ цэнэ буурсан гэж дүгнэжээ. Үлдсэн барьцаа хөрөнгө буюу 142 тэрбум нь ирээдүйд бий болох хөрөнгө байгаа юм. 


Эх сурвалж: Монгол Банкнаас Хөгжлийн Банканд хийсэн шалгалтын дүн 2021 он


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 1 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12