Боломжтой мөртлөө зээлээ төлдөггүй зальтай компани М.Билэгтийнх

Өнөрцэцэг
2022/02/24

Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийн жагсаалтыг үргэлжлүүлж буй Монлаа ХХК 2014 онд Төмрийн хүдрийг нойтон аргаар боловсруулах үйлдвэр барих зориулалтаар 5.6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Үйлдвэр нь ашиглалтанд орж, жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгийн экспортын борлуулалт хийдэг бөгөөд 2021 онд 63 тэрбум төгрөгийн борлуулалт хийж өндөр ашигтай ажиллажээ. Жилийн орлого нь 50 тэрбумаас илүү компани өрөө төлөлгүй найман жил луу унжиж зээлийн нийт үлдэгдлээ 7.5 тэрбумд хүргээд байна.

Монлаа компани УИХ-ын гишүүн асан М.Билэгттэй холбогддог. Тодруулбал, тус компанийн хувьцааг М.Ганбагана, Н.Болдхүү, Х.Энхсайхан нар эзэмшдэг бөгөөд М.Ганбагана нь М.Билэгтийн хүү юм. 

Монлаа компанитай холбоотой хэрэг ШШГЕГ-т шилжсэн боловч өнөөдрийг хүртэл тус компанийн нэг ч дансыг битүүмжлээгүйн дээр компанийн гаалийн бүрдүүлэлтэд хязгаарлалт тавих Нийслэлийн ШШГГ-ын шийдвэрт саад учруулжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын дарга Б.Дашдаваа шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, Монлаа ХХК-ийн гаалийн бүрдүүлэлтийн ажиллагааны хязгаарлалтыг сэргээх шийдвэр гаргасан байна. Эндээс Монлаа ХХК-иас ШШГЕГ-ийн удирдлагуудад нөлөөлсөн гэх хардлага төрж байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 1 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12