Путин: Бид үйл явдлын ямар ч өрнөлд бэлэн байна

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэдхэн өдрийн өмнө тусгаар улс гэж хүлээн зөвшөөрсөн Донбасстбайлдааны тусгай ажиллагаа явуулах гэж байгаа тухайгаа албан ёсоор зарлалаа. 

 Путин энэ тухай Оросын ард түмэнд хандан тайлбарлахдаа “Нөхцөл байдал биднээс эрс шийдвэртэй бөгөөд нэн даруй арга хэмжээ авахыг шаардаж байна. Донбассын бүгд найрамдах улсууд тусламж ирж ОХУ-д хандлаа. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Дүрмийн 7 удгаар зүйлсийн 51 дүгээр хэсгийн дагуу Холбооны зөвлөлийн зөвшөөрсөн ёсоор Донецк ба Луганскийн бүгд найрамдах улсуудтай байгуулсан найрамдал ба харилцан тусламж үзүүлэх тухай гэрээг Холбооны хурлаас соёрхон баталсны дагуу би бээр байлдааны тусгай ажиллагаа явуулах шийдвэр гаргалаа. Энэхүү ажиллагаа нь Киевийн дэглэмийн зүгээс сүүлийн найман жилийн турш хоморголон устгах дайралт, доромжлолд нэрвэгдэж байгаа хүмүүсийг аврах зорилготой юм. Үүний тулд бид Украйныг нацизм болон зэвсэглэлээр хөөцөлдөхөөс чөлөөлөхийг чармайх болно. Түүнчлэн энгийн иргэд, түүний дотор ОХУ-ын иргэдийн эсрэг олон тооны цуст гэмт хэрэг хийсэн хүмүүсийг шүүхэд өгөх болно” гэжээ.

 Түүнчлэн Путин Донбассын ойролцоо төвлөрөөд байгаа Украйны зэвсэгт хүчний албан хаагчдад хандан зэвсгээ хаяад гэртээ харьцгаахыг уриалсан байна. Ингэсэн хүмүүсийг байлдааны бүсийг саадгүй орхин гэр бүлдээ харих болно гэжээ. 

 Эцэст нь тэрээр “Бид үйл явдлын ямар ч өрнөлд бэлэн байна. Үүнтэй холбоотой бүх шийдвэрүүдийг гаргасан. Миний хэлсэн үгийг хүмүүс сонссон байх гэж найдаж байна” гэжээ.

 Ийнхүү Украйны Ерөнхийлөгч Зеленский, түүний тойрон хүрээлэл нь АНУ болон бусад улсын шууд бус дэмжлэгт дулдуйдан Минскийн гэрээний нөхцөлийг биелүүлэхээс эрс татгалзаж, Донбасс дах салан тусгаарлагчдыг өрнөдөөс нийлүүлсэн зэвсгийн хүчээр нэгтгэх гэж оролдоод газар нутгийнхаа чамлахааргүй хэсгийг алдаад зогсохгүй, залгуулж улсаа алдах аюултай шууд тулгарлаа. Уг нь Зеленскийгээс эхний ээлжид салан тусгаарласан улсуудын удирдлагатай шууд уулзалт хийх гэсэн тун энгийн зүйл хийхийг уриалж байсан юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 8 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 10 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 12 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 12 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 12 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22