МХЕГ: Иргэд рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл шаардаж байх хэрэгтэй

О.Шүрэнцэцэг
2022/02/28

Улсын хэмжээнд рентген оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 413 эрүүл мэндийн байгууллагад 1084 цацрагийн үүсгүүр, аппарат тоног төхөөрөмж ашигладаг. Үүний 60 хувь буюу 252 шүдний эмнэлэгт 423 рентген аппаратаар оношилгоо хийж байна. Шүд, эрүү нүүрний өвчлөл ихэсч байгаа цаг үед энэ нь сайн талтай ч багагүй зөрчил илэрч буй. Тухайлбал,  Цацрагийн аюулгүй ажиллагааны дотоод дүрэм, Цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, Цацрагийн ослын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг мөрдөж ажилладаггүй, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг тогтмол хийж, хэвшүүлээгүй. Мөн өвчтөн, үйлчлүүлэгчид цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл өмсүүлдэггүй, ажиллагсдаа сургалтад тогтмол хамруулдаггүй, Рентген кабинет, ажлын байранд цацрагийн тунгийн чадлын хэмжилт хийх багажгүй зөрчил илэрдэг.

Иймээс АШУҮИС-ийн НАСТЭ, МХЕГ-ын Сургалт хөгжлийн төв хамтран “Шүд, эрүү нүүрний өвчний үеийн радиологи оношилгоо, цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт хамтарсан сургалт зохион байгууллаа. Нийт 65 байгууллагын эмч, ажиллагсдыг хамруулсан сургалтаар цахим /igov.mn/-аар хэрхэн бүртгүүлэх, хүсэлт илгээх заавар,  ажлын байрны цацрагийн хэмжилт, хамгаалалтын хувцас хэрэглэл,  цацрагийн тухай үндсэн ойлголтууд,  цацрагийн биологийн үйлчлэл, мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт зэрэг сэдвээр мэдээлэл түгээв. Түүнчлэн байгууллагын цацрагийн хамгаалалтын хөтөлбөр, төлөвлөгөөтэй байх, цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааг сайжруулах талаар зөвлөмж өглөө.

Аж ахуйн нэгжүүд:

  • Цацрагийн үүсгүүр, рентген аппарат, тоног төхөөрөмжийг Мэргэжлийн хяналтын байгууллагын олгосон тусгай зөвшөөрөлтэй ашиглах
  • Рентген зураг авахдаа үйлчлүүлэгч болон цацрагтай ажилладаг мэргэжилтнээ шарлагад өртүүлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Цацрагаас хамгаалах хувцас хэрэгслээр хангах
  • Хүүхдэд оношилгоо хийхдээ эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг авч, баримтжуулах
  • Рентген аппарат хүлээн авсан тухайгаа хуулийн хугацаанд Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэж байх
  • Цацрагтай ажилладаг мэргэжилтнүүдээ цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын сургалтад тогтмол хамруулж, гэрчилгээжүүлэх шаардлагатай.

Иргэдийн хувьд рентген зураг авахуулахдаа цацрагаас хамгаалах хувцас хэрэгсэл шаардан өмсөх, хэрвээ жирэмсэн бол эмчлэгч эмчдээ заавал хэлэх, шаардлагагүй тохиолдолд давтан зураг авахуулахгүй байх хэрэгтэй юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрдэнэт хотын 50 жилийн ойн бөхийн барилдаанд Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ түрүүллээ 1 цагийн өмнө
“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа 7 цагийн өмнө
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 9 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 11 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 11 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь 2026/07/23
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22