​ ХӨГЖЛИЙН БАНК: Хадгалагч 7-13 хувийн хүү санал болгосон ч 1 хувийн хүүгээр мөнгөн хадгаламж байршуулжээ

Өнөрцэцэг
2022/03/10

Хөгжлийн банк нь өөр дээр сул чөлөөтэй байгаа татан төвлөрүүлсэн эх үүсвэрээ арилжааны банкуудад мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулдаг. Ингэхдээ хадгалагчаас санал болгож буй нөхцөлөөс доогуур буюу хамгийн бага хүүгээр хадгалуулдаг байсныг тус банканд шалгалт явуулсан ажлын хэсэг тогтоожээ.

Тухайлбал, Хаан банканд мөнгөн хадгаламж байршуулах 8 гэрээний дагуу 170 тэрбум төгрөг болон 564 сая иенийг байршуулахдаа жилийн 1 хувийн хүүтэйгээр хадгалуулжээ. Гэтэл Хаан банкны албан ёсны хуудаст байгууллагын хугацаатай мөнгөн хадгаламжийн хүү хугацаанаас хамааран хамгийн багадаа жилийн 7-13 хувийн хүүтэй байх нөхцөлийг санал болгосон байх юм. 

Мөн Голомт банканд 2 хувийн хүүтэйгээр хадгаламж байршуулсан ба тус банк төгрөгийн 9.08 хувь, валютын хувьд доллар 3.25 байхаар тусгажээ. Хас банканд 3 гэрээгээр 96 тэрбум төгрөгийг 1-11 хувийн хүүтэй хадгалахаар гэрээлсэн бөгөөд Хас банкны хугацаатай хадгаламжийн бодит хүү 8.6-13.3 хувьтай байна.
Дээрхээс харахад, Хөгжлийн банк арилжааны банкуудад мөнгөн хадгаламж байршуулахдаа хадгалагчийн нийтэд санал болгож буй нөхцөлөөс доогуур хамгийн бага хүүгээр гэрээ байгуулсан нь ойлгомжгүй бөгөөд Хөгжийн банкны тухай хуульд заасан “ашигтай ажиллах” зарчимд нийцэхгүй байна. Энэ нь Хөгжлийн банкны албан тушаалтнуудын ашиг сонирхолд нийцэж байсан гэж хардахаар байна.

Эх сурвалж: МУХБ-ны үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын тайлан ЗГ-2019 он


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 1 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12