ЗЭСТ-ӨНДӨР ХХК: 11 тэрбум төгрөгийн зээлээ зориулалт бусаар ашигласан

Өнөрцэцэг
2022/03/10

Хөгжлийн банкны анхаарал хандуулах зээлийн ангилалд багтаж буй Зэст-Өндөр ХХК өнөөдрийн байдлаар 11.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Тус компани Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төсөл хэрэгжүүлэхээр 2018 онд 439.4 сая иенийн зээлийг ХБ-ны ТУЗ-өөс гарсан шийдвэрийн дагуу авсан байдаг. Ингэхдээ 17.6 тэрбумын биет бус хөрөнгийг барьцаалан зээл авсан байдаг.

Тэгвэл тус компани төслөө хэрэгжүүлэлгүй, зээлийг зориулалт бусаар ашигласан нь тогтоогдсон тул ХБ-наас 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Анхан шатны шүүхээс банкны талд шийдвэр гаргасан ч давж заалдах шатны шүүх өмнөх шийдвэрийг хүчингүй болгосон тул Улсын дээд шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхээр хүлээгдэж байгаа юм.

Дашрамд дурдахад, Зэст-Өндөр ХХК-ийг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нөмрөг дорх уурхай гэж нэг хэсэг цоллож байсан удаатай. Тус компани нь Ширэн-Овоо төмрийн хүдрийн ордыг ил уурхайн аргаар ашиглах төслийг Дорнод аймгийн Халх гол суманд хэрэгжүүлэхээр төлөвлөөд байсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ 1 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно 1 цагийн өмнө
Халуун ус хязгаарлана 2 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2 цагийн өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 19 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 19 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 19 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө Өчигдөр
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна 2026/07/14
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ 2026/07/14
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12