Л.Энх-Амгалан: Багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье

Н.Мижидмаа
2022/03/11

Өчигдөр /2022.03.10/ БШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас багш нарын суурь цалинг хэзээ нэмэгдүүлэх талаар тодруулсан. 



Харин тэрбээр энэхүү асуудлаар ярихдаа "сайн багш өндөр цалин авч, муу багш бага цалин авна"  гэх зүйлийг хэлсэн нь багш нар, олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байгаа юм. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан уг асуудалтай холбогдуулан цахим хуудаснаа "Сурлагын ахиц гаргаж байгаа багш өндөр цалин авна. Тодорхой үр дүн харагдахгүй байгаа багш бага цалин авна гэдэг ажлын үр дүнд суурилсан тогтолцоо хамгийн зөв хандлага, шударга жишиг тогтооно. Багшийн ажлын үнэлэмж өндөр байх ёстой.Гэхдээ хамгийн шударга зарчим бол үр дүнд суурилсан цалингийн тогтолцоо. Багшийн цалингийн доод жишгийг Засгийн газар баталсан. Одоо шатлалаар биш үр дүнгээр цалин нэмэгдэнэ. Харин хэвлэлд ярилцлага өгөхдөө багш нараа сайн, муугаар нь ялгаж байгаа мэт ойлгогдохоор ярьсандаа уучлалт хүсье. Алдаа гаргасан бол залруулж, буруугаа хүлээх нь ёс зүйн хүлээх ёстой үүрэг минь юм" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 14 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 15 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 19 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 19 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 19 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 20 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 21 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 21 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 21 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 21 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр