Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу зээл олгохдоо Боролзой ХХК-иас 27.2 сая төгрөгийн хахууль авчээ

Өнөрцэцэг
16 цагийн өмнө

Хөгжлийн банкны удирдлагууд зээл олгохдоо бусдад давуу байдал бий болгож, хариуд нь их хэмжээний авлигал авдаг байсан нь баримтаар нотлогдож байна. Энэ удаа Хөгжлийн банкны дэд захирлаар ажиллаж байсан Б.Чойжилжалбуу зээл олгохдоо“Боролзой” ХХК-иас 27.2 сая төгрөгийн авлигал авсан үйлдэл мөрдөн байцаалтын явцад ил боллоо.

Боролзой компанийн захирал Должидын Батбаяр бөгөөд түүний эзэмшдэг нэг компани нь Модун ХХК юм. Модун компани нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын нэг бөгөөд Хөгжлийн банкнаас 2019 онд 5.8 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Уг зээлийг олгоход Хөгжлийн банкны дэд захирал Б.Чойжилжалбуу нөлөөлж, 27.2 сая төгрөгийн авлигал авсан бололтой.

 
Дашрамд дурдахад Модун ХХК нь ХУД-ийн 10-р хороо, Спорт цогцолборын баруун урд талд байрлах 164 айлын орон сууц болон галлерей үйлчилгээний талбайтаагаар зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар өрийн үлдэгдэл 7.3 тэрбумд хүрээд байгаа юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Б.Чойжилжалбууг өнгөрсөн 2 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг 15 хоног хорих шийдвэр гаргасан бөгөөд хорих хугацааг дахин 15 хоногоор сунгаад байгаа юм. Түүнийг ажилтнууддаа нөлөөлж, сүрдүүлсэн гэх үндэслэлээр хорьсон юм. Харин мөрдөн байцаах явцад түүнтэй холбоотой авлигын хэрэг ил болж байгаа нь энэ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халуун ус хязгаарлана 44 минутын өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 58 минутын өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 23 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12