ХӨГЖЛИЙН БАНК: 315 тэрбумын өртэй “ТОСК” зээлийг зориулалт бусаар ашигласан

Өнөрцэцэг
2022/03/18

Засгийн газрын тогтоолын дагуу олгосон хамгийн том үнийн дүнтэй зээлийн нэг Төрийн орон сууцны корпорацийн зээл. “Буянт-Ухаа 1”, “Буянт-Ухаа 2”, “Шинэ яармаг орон сууцны хороолол”, “Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор” зэрэг 4 төслийг хэрэгжүүлэхээр авсан зээлийн нийт үлдэгдлийн хэмжээ 315 тэрбум төгрөг. Хүн амыг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах зорилгоор хэрэгжүүлсэн “Буянт-Ухаа 1,2 ”төсөл 100 хувь гүйцэтгэлтэй, үлдсэн хоёр төслийн хувьд 50 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Гэсэн ч ТОСК өрөө төлж барагдуулаагүй өнөөдрийг хүрчээ. Төслийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар ТОСК-д олгосон зарим зээлийг зориулалт бусаар ашигласан, дамжуулан хөрөнгө оруулалт нэрийн дор гуравдагч компаниудад зээл өгсөн зөрчил илэрчээ.  

Дашрамд дурдахад ТОСК-ийн захирлаар ажиллаж байсан А.Гантулга нь албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр хууль хяналтын байгууллагаар олон жил шалгагдсаны эцэст 2021 оны 12 дугаар сард Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 5 жилийн хорих ял авсан юм.

Төслийн нэр

Олгосон огноо

Олгосон зээлийн дүн  /тэрбум/

Нийт зээл

/тэрбум/

Зөрчил /тэрбум/

Нийт үлдэгдэл

/тэрбум/

  •  
  •  
  •  
  •  

“Буянт-Ухаа 1” хороолол төсөл

2013.10.02

84.7

74

4.2

74.8

“Буянт-Ухаа 2” хороолол төсөл

2015.05.28

83.6

95

16.4

96.6

Шинэ яармаг орон сууцны хороолол

2015.05.28

50 сая доллар

37.4 сая доллар

7.6 сая доллар

118

Барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор

2016.02.05

19.3

25.6

25.6

25.6

ТОСК-ийн зээлийг хууль зөрчиж Засгийн газрын тогтоолоор гаргасан байдаг. Тодруулбал 2011 онд батлагдсан Хөгжлийн банкны тухай хуулийн 8.1-т “Хөгжлийн банк нь Улсын Их Хурлын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулан зээл олгох бөгөөд санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг Улсын Их Хурал жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн ч хуулийн уг заалтыг зөрчин ЗГ-ын тогтоолоор олгосон томоохон дүнтэй зээлүүд олон бий. Энэ тухай Засгийн газар болон Үндэсний аудитын газрын шалгалтын ажлын хэсгийн материалд дурдсан байдаг юм.

 

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халуун ус хязгаарлана 44 минутын өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 57 минутын өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 23 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12