Эмч нарын төлөөлөл УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцав


Дэлхийн эмч нарын өдөр өчигдөр тохиолоо. Эмч нарын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлаас байгуулагдсан Эүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс нийслэл болон аймагт үйл ажиллагаа явуулдаг бүх шатлалын эмнэлгүүдийн эмч нарын төлөөллийг хүлээн авч, Улсын Их Хурлын үйл ажиллагаа болон Төрийн ордонтой танилцуулахын зэрэгцээ санал бодлоо хуваалцан уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар оролцож эмч нарт Дэлхийн эмч нарын өдрийн мэндийг дэвшүүлэн, хүн ардын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд чин сэтгэлээр хүчин зүтгэж буйд талархал илэрхийлэв. Мөн Улсын Их Хурлын ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ц.Туваан нар оролцлоо.  

Гэмтэл, согог судлалын үндэсний төв, 1, 2 дугаар төрөх эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Госпиталь, Хан-Уул болон Чингэлтэй, Баянгол дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв, Төв аймгийн нэгдсэн эмнэлэг, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, Монгол-Японы эмнэлэг, “Эм Жи Жи”, “Өнөрсайхан” нэгдсэн эмнэлэг зэрэг төрийн болон хувийн хэвшлийн эмнэлгийн эмч нарыг төлөөлж эмч Ш.Цэрэнсамбуу, Ж.Энхцэцэг, Г.Машбат нарын ахмад, залуу үеийн төлөөлөл үг хэлж, санал бодлоо хуваалцсан. Эмч нар эмийн чанарт анхаарах буюу чанартай эм импортлох, үндэсний эм үйлдвэрлэгчдэд чанарын менежмент бий болгох, эмч бэлтгэх тогтолцоог чанаржуулах, урт хугацаанд суралцаж төгссөн залуу эмч нарыг тогтвортой ажиллахад дэмжлэг үзүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх  зэрэг өргөн хүрээнд санал бодлоо хуваалцсан. Тухайлбал залуу эмч нар ажил дээр гараад цалин багатай учир гадагшаа явж ажиллах хандлагатай байдаг нь алсдаа эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалд орох эрсдэлтэй талаар хэлж байлаа.


Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлаас эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэлийг ул суурьтай авч үзэж, ажлын хэсэг гаргасан. 2020 оны сонгуулиар байгуулагдсан найм дахь удаагийн парламент эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллаж байгаа талаар хэлсэн үгэндээ тэмдэглэлээ. Тэрбээр энэ удаагийн парламентад сонгогдсон мэргэжлийн эмч нар буюу салбарынхаа зовлон, жаргалыг сайн мэдэх Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Ц.Туваан, Б.Бейсен болон хуульч гишүүд манлайлан Улсын Их Хурлаас байгуулагдсан Эүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэгт орж ажиллаж байна. Энэ ажлын хэсэг хуулийн төсөлд санал авах хэлэлцүүлгийг өргөнөөр зохион байгуулна. Эмч нарын саналыг цахимаар авах бололцоо бүрдүүлж байна. Цаашид эмч, багш нарыг төрийн үйлчилгээний алба гэж нэрлэхгүйгээр төрийн нийтийн алба гэх байдлаар бусад улс орнуудын түвшинд юу гэж нэрлэдэг тэр жишгээр эрх зүйн хүрээнд өөрчилж, нэрлэнэ хэмээсэн. Мөн эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудын цалингийн тогтолцоог шинэчилж, доод босгыг тогтоон, дээшээ тухайн эмнэлгийн менежментээс шалтгаалж хэдэн ч төгрөг болж болохоор шинэтгэл хийнэ. Үүнд хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд хамгийн гол эс ширхэг нь болдог эмч нарын санал, оролцоо маш чухал хэмээв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 1 цагийн өмнө
Хилчдийн уналгын агтыг нэмэгдүүлэх “Нэг баг – Нэг агт” аян дахин хэрэгжиж эхэллээ 1 цагийн өмнө
Улаанбаатарт 29 градус дулаан байна 2 цагийн өмнө
Г.Занданшатараас "ОНТРЭ"-гийн хэлцлийг амжилттай хийхийг олон нийт хүлээж байна 19 цагийн өмнө
Улаанбаатарт импортын хагас коксон нүүрс оруулж ирэхээр төлөвлөж байна 21 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Ерөнхий сайдыг өрөвдөж байна, танхим хүссэнээр нь байгуулагдаагүй 21 цагийн өмнө
Монголын йлдвэрчний эвлэлийн хороог шинэчлэх түр хороог байгуулав 22 цагийн өмнө
Байр, машин, аяллын эрхийн эзэд удахгүй тодорно 22 цагийн өмнө
Ө.Шижир: Бид ажил олгогч талаа бодож байж ирээдүйд төлөгдөх шимтгэл, татварууд илүү нэмэгдэнэ Өчигдөр
​Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж эхэллээ Өчигдөр
Уул уурхайн нөхөн сэргээлтийн цогц сургалтыг зохион байгууллаа Өчигдөр
УИХ-ын чуулганы хуралдаан 10:00 цагаас эхэлнэ Өчигдөр
Өнөөдөр болох үйл явдлын тойм Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан байна Өчигдөр
А.Баяр: Явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс мопед, скүүтэрийн замбараагүй байдлыг цэгцэлнэ Өчигдөр
Мал хулгайлах гэмт хэрэгт 623 хүн холбогджээ Өчигдөр
Б.Жавхлан: Төсвийн тодотголоор 1.8 их наяд төгрөгийн дүнтэй өөрчлөлт хийнэ Өчигдөр
Энэ оны эхний таван сард гадаадын 22509 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ Өчигдөр
Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд “Нээлттэй үйлдвэрчний төлөө” жагсаал зохион байгуулж, удирдлагуудад шаардлага гардууллаа Өчигдөр
Улсын заан Б.Бат-Өлзий "Тэргүүн бөх"-өөр шалгарлаа Өчигдөр