ХӨГЖЛИЙН БАНК: “НВЦ” Ц.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар халаас нэгтэй

Өнөрцэцэг
2022/04/05

Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарын нэг ”НВЦ” компанийн гүйцэтгэх захирал Ц.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Ч.Ундрам нар халаас нэгтэй болох нь баримтаар нотлогдож байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр Баярхүүгийн Наранцацралт, Ц.Баатарбилэг нар “Эм Си Си Пи” ХХК-ийг хамтран эзэмшдэг.


“НВЦ” компани нь Төв аймгийн Баянчандмань суманд шувууны аж ахуйн чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкнаас 2017 онд 21 сая ам.долларын зээл авсан бөгөөд 74 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй юм. Ц.Баатарбилэгийг төсөл хэрэгжүүлэхээр авсан дээрх зээлийг зориулалт бусаар ашигласан гэж үзэж байгаа бөгөөд авсан зээлээрээ алтны уурхай худалдан авсан, мөрийтэй тоглосон хэргээр шалгагдаж байгаа юм. Үүний дээр зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүй, авлига хээл хахуулийн асуудлаар эрүүгийн хэрэг үүсгэгдсэн. Өөрөөр хэлбэл зээл авахдаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярт их хэмжээний хахууль өгсөн гэж эх сурвалжууд мэдээлсэн юм. Уг хэргийг эрүүгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд тэрээр авлигын хэргээ хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлсэн байдаг. Харин Ц.Баатарбилэгт давуу байдал олгон их хэмжээний зээл олгосон гэх үндэслэлээр Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг буруутгаж, эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар тооцон шалгаж байсан юм.
Ц.Баатарбилэгтэй нөхрөөрөө дамжуулан халаас нэгтэй болох нь нотлогдож буй Ч.Ундрам гишүүний аав Ч.Чинбат нь “Вояжерминерал ресурсес” ХХК-аараа 2018 онд 414 сая иен буюу ойролцоогоор 10 тэрбум төгрөгийн зээл авсан Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарын нэг билээ. Харин энэ талаар мэдээлэл хэвлэлээр гарч олон нийтэд ил болсон даруйд зээлийн үлдэгдэл болох 3.6 тэрбум төгрөгийг төлсөн байдаг. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Аав минь нойргүй хоносон байналээ, охиноосоо уучлалт гуйгаад бүх зүйлээ шавхаад зээлээ төлсөн” гэж манай сайтад өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байсан юм. Тэгвэл энэ удаа түүний нөхөр Б.Наранцацралт нь Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч Ц.Баатарбилэгтэй халаас нэгтэй болох нь нотлогдож байна.


1
angry
1
care
0
haha
0
liked
0
love
1
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Халуун ус хязгаарлана 44 минутын өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 57 минутын өмнө
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 17 цагийн өмнө
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 17 цагийн өмнө
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 17 цагийн өмнө
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 23 цагийн өмнө
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна Өчигдөр
Түүхэн амжилт үзүүлсэн Шунхлай Группийн бөхчүүдийг хүндэтгэн мялаалаа Өчигдөр
"Монгол Хаан" Broadway-д тоглогдох сонгон шалгаруулалтанд тэнцлээ Өчигдөр
Тав хоногийн  цаг агаарын урьдчилсан төлөв Өчигдөр
Cop17 хурлын бэлтгэлийг эрчимжүүлж байна Өчигдөр
Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Туул, Хэрлэн гол үерийн аюултай түвшинд хүрлээ 2026/07/14
Цаг агаар: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна 2026/07/14
Өнөөдөр Хүй долоон худагт 10 мянган морьтны их жагсаал болно 2026/07/13
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/07/13
"Заан Жимни" бай шагналын зургаа дахь эзнээр Д.Алтанцоож тодорлоо 2026/07/12
Үер усны болзошгүй аюулаас сэргийлж, холбогдох байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна 2026/07/12
Үндэсний их баяр наадмын долоодугаар сарын 12-ны өдрийн хөтөлбөр 2026/07/12
Хэнтий, Дорнодын хойд хэсгээр  дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/12