Л.Оюун-Эрдэнэ: Төсвийн хэмнэлттэй холбоотой бодлогын шинэчлэл хийнэ

Н.Мижидмаа
2022/04/19

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Топ-100 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзлаа. Засгийн газар 2022 оны улсын төсвийг тодотгохоор УИХ-д хуулийн төсөл өргөн мэдүүлэхээр боловсруулж байна. Ерөнхий сайд тодотголын төслийг бизнес эрхлэгчдэд танилцуулж, саналыг нь сонслоо.

Тэрбээр “Цар тахлын хөл хориотой үед та бүхэнтэй уулзаж, 10 их наяд төгрөгийн хөтөлбөрөө танилцуулж байснаас хойш нэг жил өнгөрсөн байна. Вакцины үр нөлөөгөөр энгийн амьдралын хэмнэлд шилжсэн ч гадаад нөхцөл байдал амаргүй байна. Үүнээс шалтгаалан 2022 оны улсын төсвийг тодотгохоос өөр аргагүй болсон. Тодотгол гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, үнийн өсөлттэй холбоотой хариу арга хэмжээ авах, хоёрт, Төсвийн хэмнэлтийн тухай хууль, гуравт, төвлөрлийг сааруулахад чиглэсэн арга хэмжээ багтаж байна. Цаашид аливаа хуулийн төслийг эхний хэлэлцүүлгээс өмнө МҮХАҮТ-аар дамжуулан аж ахуйн нэгжүүдээр хэлэлцүүлэх шинэ жишиг тогтоож байна” гээд бизнес эрхлэгчдийн үгийг сонслоо.

Аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл төртэй хэрхэн хамтарч ажиллах талаар Ерөнхий сайдаас асууж, татварын уян хатан бодлого, чадварлаг цомхон бүтэцтэй төр, ажиллах хүчний дутагдлын талаар болон Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого засаг захиргааны хамгийн бага нэгжид хүрч үйлчлэхгүй байгааг ярьлаа. Мөн энэ үеэр “Номин Холдинг” компанийн захирал А.Шагдарсүрэн “Манай улс гадаадаас ажиллах хүч авдаг. Дотоодод ажиллах хүч алга. Үйлдвэрлэгч орон болмоор байна. Ингэхийн тулд төрөөс татварын уян хатан бодлого баримтлах хэрэгтэй. Малынхаа түүхий эдийг дотооддоо бүрэн боловсруулмаар байна. Эдгээрийг эцсийн бүтээгдэхүүн болгодог тоног төхөөрөмж хилээр оруулж ирэхэд НӨАТ болон гаалийг татваргүй болгомоор байна” гэлээ.

Харин “Жүр Үр” ХХК-ийн захирал Б.Мөнхзул “Үнийн өсөлтийг бууруулах арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэгчдийн НӨАТ-ыг бууруулж болох уу. Аж ахуйн нэгжүүд их хэмжээний хөнгөлөлттэй зээл авбал хөрөнгө оруулалт хийх учраас төлөх хугацааг уртасгавал сайн байна. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар нийслэлээс 500 км-ээс хол зайд үйл ажиллагаа явуулж байгаа бол татварын хөнгөлөлт үзүүлнэ гэж заасан байдаг. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд энэ зайг ойртуулах хэрэгтэй” гэсэн юм.

Мөн “Айтүүлс” компанийн захирал Б.Тамир “Төрийн цахим шилжилтийн ажлыг хувийн хэвшил дэмжиж хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн эрчим хүчний хэмнэлтэнд ч манай компани дэмжин оролцож байгаа. Тухайлбал, Дүнжингарав худалдааны төвийн урдах гудамжинд автомашины хөдөлгөөнөөр тодордог эрчим хүчинд хэмнэлттэй гэрэл суурилуулсан. Төр ийм ажлыг хувийн хэвшилд өгвөл хийхэд бэлэн байна” гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн үгийг сонссоны дараа “Төрийн 650 үйлчилгээ цахимжсан байна. Хамтдаа шийдлээ яриад хэрэгжүүлээд явбал жилийн дараа том өөрчлөлт гарна. Тиймээс хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтарч ажиллана. Төсвийн хэмнэлттэй холбоотой бодлогын шинэчлэл хийнэ. Та бүхэн МҮХАҮТ-аар дамжуулан саналаа өгөөрэй. Татвартай холбоотой олон асуудлыг сонслоо, судалж үзнэ. Энэ талаар аж ахуйн нэгжүүдтэйгээ дахин ярилцъя. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд ажлууд эрчимжиж, эдийн засгийг тэлэх төслүүдийн 70 орчим хувь нь шийдлээ олсон” гэлээ.

Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд нийслэлээс өөр газарт ажлын байр бий болгож, ажилтнууд нь шилжин суурьшсан бол төрөөс бодлогоор дэмжинэ, 500 км хол зайд үйл ажиллагаа явуулбал татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг эргэж харна гэдгээ Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэллээ.

Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ жилийн наадамд 1,024 бөх барилдана 2 цагийн өмнө
“Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орууллаа 2 цагийн өмнө
Хүүхдийн амь насыг хохироосон хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ 6 цагийн өмнө
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана 7 цагийн өмнө
Аялал жуулчлалын бүс нутаг хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газруудыг холбосон 32 км авто замын бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 7 цагийн өмнө
Цагаанчулуут сумын иргэд алслагдсан бүс нутгийн хөгжлийг эрчимжүүлэх шаардлагатайг онцоллоо 7 цагийн өмнө
“Төлөөлөгч- 45” : Налайх дүүргийн эдийн засгийг тэлэх бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байна 8 цагийн өмнө
Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай 8 цагийн өмнө
Пара хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо 8 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 9 цагийн өмнө
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ Өчигдөр
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа Өчигдөр
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна Өчигдөр
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ Өчигдөр
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй Өчигдөр
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай Өчигдөр
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна Өчигдөр
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана Өчигдөр
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Нийслэлд +27 градус дулаан байна Өчигдөр