С.Амарсайхан: "Эм Ди Си Пи" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулна

О.Шүрэнцэцэг
2022/05/31

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар олны анхааралд ороод буй Эмээлт дэх мах бэлтгэх "Эм Ди Си Пи" ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хяналт шалгалт хийх ажлын хэсэг байгуулахаар болжээ. Уг ажлын хэсгийг Шадар сайд С.Амарсайхан ахлахаар болжээ. Тэрбээр хэлэхдээ "Өчигдөр цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор МХЕГ, ШӨХТГ-ын удирдлагуудыг дуудаж уулзсан. Зарим махны үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийх үүрэг өгсөн. Цаашид хүний өдөр тутмын ажил амьдрал, аюулгүй байдалтай холбоотой асуудалд тогтмол хяналт шалгалтыг хийх шаардлага байна гэж үзэж байгаа. Цаашид хүнсний аюулгүй байдал, хүний амь нас эрүүл мэнд, зам, дэд бүтэц, барилга байгууламж зэрэг хүний аюулгүй байдалтай холбоотой асуудалд холбогдох мэргэжлийн байгууллагууд хяналт шалгалт тогтмол хийж байх шаардлагатай байна.


Эмээлтэд 32 мах бэлтгэх, боловсруулах үйлдвэр байна. Мөн дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлохмах экспортлох зөвшөөрөлтэй 60 гаруй компани байна. Гэвч зөвшөөрөлтэй нэрийн дор алдаа завхрал гарсан байхыг үгүйсгэхгүй. Зөвшөөрөл авсан ААН-үүд стандартын дагуу эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мах бэлтгэн боловсруулах ёстой. Иймд стандартыг хангуулах тал дээр холбогдох яам, агентлаг ажиллах хэрэгтэй. Байгууллагууд хамтарч ажиллах шаардлагатай" хэмээлээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22