Махны үйлдвэрүүдийн шинжилгээний хариу өнөөдрөөс гарч эхэлнэ

О.Шүрэнцэцэг
2022/06/07

Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг хуралдлаа.

Эмээлтэд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоон битүүмжилж, махнаас авсан дээжийг шинжилгээнд өгсөн, хариу нь маргаашаас гарна гэдгийг  Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Батчулуун энэ үеэр хэлсэн юм. 
МХЕГ-ын дарга Б.Баасандорж “Эм Ди Си Пи” компанийн дулааны аргаар боловсруулсан махнаас илэрсэн цардуул нь формальдегид гэх бодисын агууламжтай байсан асуудлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, нийслэлийн Порукрорын газарт шалгаж эхэлсэн тухай ажлын хэсгийн хуралдаанд танилцууллаа. 

Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийнхэнд монгол хүний эрүүл мэнд, амь настай шууд холбоотой хүнсний аюулгүй байдлын тухайд үүсээд буй асуудлыг онцгой анхаарах, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний чанар эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, цаашид экспортын үйл ажиллагаанд ч хийх хяналт шалгалтыг хэрхэн чангатгах тухай саналаа боловсруулж, яаралтай эцэслэн нэгтгэж Засгийн газрын хуралдаанд оруулахыг үүрэг болгосон юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22