Компаниудын эрх ашиг хөндөгдөж, борлуулалт эрс буурч байна

О.Шүрэнцэцэг
2022/06/07

Мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зарим компанийн үйл ажиллагаанаас үүдсэн нөхцөл байдалтай холбогдуулж мэргэжлийн холбоодоос өөрсдийн байр сууриа илэрхийллээ. 

Энэ үеэр Хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах “Үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж чанар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангаж, олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудын эрх ашиг хөндөгдөж, борлуулалт эрс буурч байна. Иймд Төр, засгийн зүгээс мэргэжлийн холбоодтой хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжээ бодлогоор дэмжиж, чанар стандартаа хангахгүй байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжид хатуу хяналт тавих шаардлагатай байна” хэмээн санал хүсэлтээ илэрхийлсэн юм.  

Харин Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбат “Чанар стандартын шаардлага хангаагүй гээд байгаа аж ахуйн нэгжүүдээс манай холбоонд бүртгэлтэй нь ганц, хоёр нь л байсан. Тиймээс бүх мах, махан бүтээгдэхүүн боловсруулдаг үйлдвэрүүдийн үйл ажиллагаа муу гэсэн үг биш. Мөн гадаад руу экспортолдог бүх мах олон нийтэд дэлгэгдээд байгаа шиг байдаггүй. ОХУ, Иран зэрэг улсууд өөрсдийн нарийн хяналтад бэлтгүүлж авдаг учраас хэзээ ч чанар стандартын талаар хөндөгдөж байгаагүй. Иймд ганц, хоёрхон компанийн хууль бус үйлдлээс бусад мах экспортлогч аж ахуйн нэгжүүд хохирч, цаашдын үйл ажиллгаанд сөргөөр нөлөөлж байна” гэлээ. 

Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн амралтын өдрүүдээр мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг, гадаад, дотоодод нийлүүлдэг 10-аад аж ахуйн нэгжээр ороход 20 хувь нь л стандартын шаардлага хангаж байна. Энэ бол олон жил хяналт шалгалт сул явсныг харуулж буй” хэмээгээд “Олон жил бугшсан эл асуудлыг цэгцлэх цаг нь болсон гэдэгтэй санал нийлж байна. Одоо цэгцлэхгүй бол хохирогч нь иргэд, цаашлаад стандартын дүрэм журмаа мөрдөөд ажиллаж буй олон олон компаниуд хохирч байна. Иймд цаашид хүнсний үйлдвэрлэлийн хяналт шалгалтыг чангатгаж, нарийн зохицуулалтаар цогцоор нь шинэчлэх шаардлага тулгарч байна. Мах, махан бүтээгдэхүүн, цаашлаад хүнсний салбарт үйлдвэрлэл эрхэлдэг  компаниудын үйлдвэрлэлийн бүх шат дамжлага ил тод, хэрэглэгчид итгэлтэйгээр худалдан авах нөхцлийг бүрдүүлэхэд мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо ч  чухал” гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22