Эрээн боомтод Covid-19-ийн дөрвөн тохиолдол батлагдаж хатуу хөл хорио тогтоосон. Дотоодын хөл хорионы үед хил боомтуудын үйл ажиллагааг хязгаарлаагүй болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээлсэн билээ.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн Монгол руу гардаг чингэлэгт ачилт хийгдэхийг хориглосон байна. Халдварын тохиолдол бүртгэгдсэн тул өнгөрсөн долоо ӨМӨЗО-ны Шилийн Гол аймгийн Эрээн боомтод хязгаарлалт тогтоосон. Батлагдсан тохиолдол одоогоор 82 болж нэмэгджээ.
Одоогоор төмөр зам, авто боомтоор ачилт хийхийг зогсоосон. Зөвхөн Эрээний гаалийн хяналтын талбайд орж ирсэн чингэлгүүдийг авто боомтоор гаргаж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна