Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн зээл төлөгджээ

О.Шүрэнцэцэг
2022/06/07

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Хөгжлийн банкны зээлийн нийт үлдэгдэл 3.2 их наяд төгрөг байна. Үүнээс 1.7 их наяд төгрөг нь хувийн хэвшлийн зээл байна. Хөтөл болон Кью Эс Си компанийн нийт зээлийн үлдэгдэл 521 тэрбум байна.

Төрийн өмчит компаниудын 987.9 тэрбум төгрөгийн зээл байна. Үүнээс 208.1 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуулах шаардлагатай акт хүлээж авсан.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны 243 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна.

 Манай банк хувийн хэвшлийн зээлийн багц дээр ажиллаж байна. АТГ, ЭЦГ, прокурор дэмжлэг үзүүлэн ажиллаж, үр дүн гарч байна. Харин Хөтөл, Кью Эс Си болон төрийн өмчит компаниудын асуудалд Засгийн газар манлайлж, хөгжлийн банк дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа.

 Кью Эс Си компани дээр шүүхийн шийдвэр гарсан. Хөтөл ХХК-д шүүхийн шийдвэр гараагүй учраас хүү нь тооцогдоод явж байгаа. Одоогийн байдлаар нийт дүн нь 520.5 тэрбум төгрөгт хүрээд байна. Монголбанкны актаар үүн дээр 505.3 тэрбум төгрөгийн эрсдэлийн сан байгуул гэсэн шаардлага ирсэн байгаа.

 Зээлийг эргэн төлүүлж, төрд учирсан хохирлыг барагдуулах чиглэлээр хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллах шийдвэр гарсан. Энэ хоёр зээл шийдвэрлэгдвэл банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 9.6 хувиас хоёр оронтой тоонд хүрнэ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 38 минутын өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 41 минутын өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 46 минутын өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 50 минутын өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 15 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 15 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 16 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 16 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 16 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 16 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 17 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 18 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 19 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 19 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 19 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 19 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 20 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 20 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 20 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 21 цагийн өмнө