Өнөөдрөөс АИ-95 автобензин 350, АИ-98 автобензин 300 төгрөгөөр нэмэгджээ

О.Шүрэнцэцэг
2022/06/11

АИ-95 бензиний үнэ литр тутамдаа 350 төгрөг, мөн АИ-98 бензиний үнэ литр тутамд 300 төгрөгөөр тус тус нэмэгдэв. Шатахуун түгээх станцуудад 3260 төгрөгөөр худалдаалж байсан АИ-95 бензин 3610 төгрөг болж, үнэ нь 10 хувиар өссөн байна. 

Дэлхийн зах зээлд газрын тосны бүтээгдэхүүний үнэ өссөөр байгаа бөгөөд Хойд хөрш ОХУ-д АИ-92 автобензиний ханш дунджаар 2460 төгрөгтэй тэнцэж байна. ОХУ-ын хувьд газрын тос олборлогч томоохон орнуудын нэг. Харин манай улс газрын тосны бүтээгдэхүүний импортоос 100 хувь хараат улс хэдий ч, 1 литр АИ-92 автобензинийг 2390 төгрөг буюу хойд хөршөөс хямд үнээр хэрэглэж байгаа юм. 

Тэгвэл үнэ нь өссөн АИ-95 бензиний хэрэглээ сард дунджаар 4000 тонн байдаг бөгөөд энэ нь шатахууны нийт хэрэглээний 6 хүрэхгүй хувь аж. АИ-92 автобензиний сарын хэрэглээ 40 мянган тонн байдаг бол АИ-95 бензин 10 дахин бага буюу 4000 тонн байдаг хэмээн импортлогч компаниуд мэдэгдлээ. Харин АИ-98 бензиний хувьд тансаг зэрэглэлийн автомашины түлш бөгөөд дотоодын шатахууны нийт хэрэглээний 0,5хүрэхгүй хувийг эзэлдэг байна. 

Харин өнөөдрийн байдлаар өргөн хэрэглээний АИ-92 автобензин болон Дизель түлшний үнэ нэмэгдээгүй байна. Засгийн газраас Гаалийн болон Онцгой албан татварын зохицуулалт хийж, “Роснефть” НХН-тэй хэлцэл явуулсны үр дүнд үнийн өсөлтөөс сэргийлж чаджээ. Өргөн хэрэглээний АИ-92 болон Дизель түлшний үнэд эдгээр зохицуулалтуудыг хийснээр дотоодод худалдаалагдах шатахууны үнэ литр тутамд 1200 орчим төгрөгөөр нэмэгдэж, улмаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж, инфляцид савлагаа үүсгэх эрсдэлтэй байсныг салбарын эдийн засагчид дүгнэж байгаа юм. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22