"Акума-Эрин" ХХК-ийн хамт олон "Зүрх Мартахгүй" төсөлд 70 сая төгрөгийн тусламж үзүүллээ

О.Шүрэнцэцэг
2022/06/14

УБ Сонгдо эмнэлгээс Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг оношилж эмчлэх "Зүрх мартахгүй" төслийг хэрэгжүүлж буй. Олон бяцхан үрсэд амьдрал бэлэглэж буй уг төсөлд “Акума-Эрин” ХХК-ийн хамт олон нэгдэж, өнгөрсөн 03 дугаар сарын 01-ээс 06 дугаар сарын 01 хүртэл гурван сарын хугацаанд үйлчлүүлсэн үйлчлүүлэгч бүрийнхээ худалдан авалтын үнийн дүнгийн 3 хувийг "Зүрх мартахгүй" төсөлд хандивлахаар болсон юм. 

Энэ хүрээнд тус компанийн Ерөнхий захирал Ж.Баттулга, Гүйцэтгэх захирал Б.Төгс-Эрдэнэ нар 70 сая төгрөгийн тусламжийг уг төслийг санаачлан хэрэгжүүлэгч "УБ Сонгдо" эмнэлгийн захирал Б.Болдсайханд өнөөдөр хүлээлгэн өглөө. 

Ж.Баттулга хэлэхдээ, Манай компани 30 жилийн ойгоо угтан нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэ юм. Олон бяцхан зүрхийг аварч амьдрал бэлэглэж буй энэ төсөлд багахан ч гэсэн хувь нэмрээ оруулж байгаадаа туйлын баяртай байна. "Зүрх мартахгүй" төслийн баг хамт олонд эрүүл энх, амар амгаланг хүсэн ерөөе. Бидний багахан тусламжаар мэс засалд орох нэн шаардлагатай байгаа хүүхдүүдийг эмчлээрэй. Та бүхний их үйлсэд амжилт хүсье" хэмээв. 

Б.Болдсайхан эмч: 70 сая төгрөг гэдэг маш их мөнгө. Энэ мөнгөөр бид 7-10 хүүхдэд мэс засал хийж, аврах боломжтой. Өнөөдөр гэхэд гурван мэс засал хийхээр төлөвлөгдсөн байгаа. Өдөр бүхэн ийм тооны хүүхдэд бид мэс засал хийж байгаа. Алслагдсан аймаг сумдаас нэн яаралтай мэс засалд орохоор ирсэн хүүхдүүдэд энэхүү тусламжаар зүрхийг нь цоо эрүүл болгож, элэг бүтэн эрүүл саруул 70,80 наслах амьдрал бэлэглэх болно. Монгол орны хамгийн үнэтэй баялаг бол хүн. Тэр дундаа эрүүл чийрэг, эрдэм боловсролтой залуу хүмүүс бол хамгийн том баялаг. "Акума-Эрин" компани шиг олон байгууллага, хувь хүмүүсийн дэмжлэгтэйгээр бид монгол орны бүх аймаг сумдаар явж нийтдээ 17 мянга гаруй хүүхдийг үзэж оношлон, мэс заслын хуваарь гаргаж ажиллаж байгаа. Мэс засалд орсон 500 гаруй хүүхдийн 400 нь эдгээр алслагдсан аймаг сумдаас ирсэн юм. "Зүрх мартахгүй" төсөлд гараа сунган тусламж үзүүлж буй та бүхэн ирээдүйд эх орноо авч явах зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байгаа юм шүү хэмээн талархалаа илэрхийллээ. 

Түүнээс "Зүрх мартахгүй" төслийн талаар товчхон мэдээлэл авлаа. 

Тэрбээр, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 500 гаруй хүүхдэд хагалгаа хийсэн. Энэ ондоо 700, ирэх жилийн өдийд 1000 хүүхдэд хагалгаа, эмчилгээ хийхээр байна. "Зүрх мартахгүй" төслийн нэг хэсэг болох "Хязгаараас чинад" нь Монгол орны хамгийн алслагдсан аймаг сумд буюу хилийн бүх аймаг сумдаар явж зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг үзэж оношлох зорилготой юм. Энэ хүрээнд 21 аймгийн 300 гаруй сумдаар явж нийтдээ 17 мянган хүүхэд үзэж оношлон, хагалгааны хуваарь гаргаж, хотод ирсэн хойно нь төслийнхөө журмаар бүх эмчилгээний зардлыг нь дааж эмчилж буй аж. 

Дэлхий даяар 100 амьд төрөлтөд нэг төрөлхийн зүрхний гажигтай хүүхэд төрдөг. Манай улсад жилд 70 мянга гаруй хүүхэд төрж байна гэвэл тэдний 700 гаруй нь ийм зүрхний гажигтай юм. Тиймээс эдгээрийг аль болох эрт оношлох нь чухал. Зүрхний төрөлхийн гажгийн нэг онцлог нь эрт оношлох юм бол цоо эрүүл болох боломжтой. Нэг хүүхдийн хагалгаа, эмчилгээний зардал одоогоор 20 гаруй сая төгрөг байгаа. Үүнээс 8 сая төгрөгийг ЭМДС-аас төлдөг. Үлдсэн 12 сая төгрөгийг нь хүн бүр гаргах боломжгүй байдаг учраас "Акума-Эрин" компани шиг байгууллага, хүмүүсийн тусламж маш их хувь нэмэртэй байдаг гэдгийг онцлов.

Эх сурвалж: tusgal.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22