Сэрэмжлүүлэг: Голуудын үерийн түвшин 10-55 см давж байна

О.Шүрэнцэцэг
2022/06/14

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 2022 оны зургаадугаар сарын 13-ны өдрийн байдлаар Хэрлэн голын эх, Орхон голын адгаар, Хэнтий нуруунаас усжих Ерөө, Балж, Хурх, Барх, Эг, Хангай нуруунаас эхтэй Идэр, Улиастай, Чулуут зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдсэн байна.

Харин Ховд, Онон, Улз, Хэрлэн гол Багануур дүүрэг, Хонгон, Мөнгөнморьт сумдын орчмоор үерийн түвшинг 5-55 см давж, Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 33 см даван үерлэж байна.

Өнөөдөр  Хэрлэн голын дунд хэсгээр 10-50 см, Ерөө, Чулуут зэрэг голуудын усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.

Мөн ойрын өдрүүдэд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж, аялж, зугаалж байгаа иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 1 цагийн өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 3 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 3 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 3 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22