Олимпын гүүр хүртэлх замын хөдөлгөөнийг ТАВ ХОНОГ хязгаарлана

О.Шүрэнцэцэг
2022/06/21

“Замын цагдаагийн газрын ойролцоох гүүрэн гарц барих төсөл”-ийн хүрээнд өнгөрсөн тавдугаар сараас эхлэн Соёолжийн нүхэн гарцаас Энхтайваны  гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх нэг километр авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа. Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хаахаар төлөвлөсөн билээ.

Тэгвэл Нарны замыг үндсэн гүүртэй холбох гүүр болох А рампын хөдөлгөөнийг нээхтэй холбогдуулан өнөө шөнө буюу 2022 оны зургадугаар сарын 21-ны 00:00 цагаас зургадугаар сарын 25-ны 18:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Махатма Гандигийн түр зам хүртэл асфальт бетон хучилтын ажлыг хийхээр тус хэсгийн хөдөлгөөнийг хязгаарлахаар боллоо. Харин хойд эгнээ буюу Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц хүртэлх зүүнээс баруун чиглэлд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжлэх юм. Иймд иргэд,  жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг хүсье.

Эх сурвалж: НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
100 мянган төгрөгөөр 3 кг мах ч худалдан авч хүрэхгүй байгаа талаар иргэд ярьж байна 8 цагийн өмнө
МАН бүлэг: Бизнес эрхлэгчдийн дарамтыг бууруулна 8 цагийн өмнө
О.Цогтгэрэл: Засгийн газар байгуулагдаад 100 гаруй хонож байхад юу ч хийж чадахгүй нь тодорхой боллоо 10 цагийн өмнө
Бусдын тээврийн хэрэгсэлд нуугдан улсын хил нэвтэрсэн хэргийг шүүнэ 13 цагийн өмнө
АТГ: Нэр дэвшигчдийн дөрвөн этгээдэд ашиг сонирхлын зөрчил илэрч, 138 гомдол мэдээллийг шалгаж байна 13 цагийн өмнө
УИХ дахь АН, МАН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдана 16 цагийн өмнө
"Элсэлтийн шалгалт"-д нийт 49,014 шалгуулагч бүртгүүлжээ 16 цагийн өмнө
ОБЕГ: Дорнод аймагт гарсан хээрийн түймэрт 2500 га талбай өртөж шатсан 16 цагийн өмнө
Танилц: Нийслэлийн дараах 93 цэцэрлэг ЗУН ажиллана Өчигдөр
​СХД-ийн 22-ын товчооны орчимд мотоциклийн осол гарч, жолооч амиа алджээ 2026/06/06
УДШ: Ерөнхий шүүгчийг сонгосон шийдвэрийг хүчингүй болгох, дахин сонгууль зарлана гэх мэдээллүүд нь ор үндэсгүй, худал 2026/06/06
Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо 2026/06/06
Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна 2026/06/06
Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа 2026/06/05
Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026” 2026/06/05
Нээлттэй сонгон шалгаруулалтын зар 2026/06/05
Дулааны тавдугаар цахилгаан станцыг дэд бүтэц бэлэн байршилд барина 2026/06/05
АТГ-аас мопед, скутерийн хэрэглээг түр зогсоолгов 2026/06/05
Бурхан Халдун уулын, уулын тэнгэрийг тайх төрийн тахилга болно 2026/06/05
Нийтийн эзэмшлийн гудамж талбайгаар иргэд аюулгүй зорчих нөхцөл бүрдлээ 2026/06/05