Алтай таван богд руу явах зөвшөөрлийг “e-Mongolia”-с авах боломжтой боллоо

О.Шүрэнцэцэг
Өчигдөр

“И-Монгол” академийн баг Баян-Өлгий аймагт ажиллаж байгаа бөгөөд тус аймгийн нутгийн захиргааны 13 байгууллагын 52 үйлчилгээг цахимжуулав. Үүний дотор, Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р ангиас олгодог Алтан таван богд руу явах зөвшөөрлийг цахимжуулж, тус аймгийн иргэдэд “e-mongolia” ашиглах талаар заавар, зөвлөгөө өглөө.

Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЦАХИМЖСАН 52 ҮЙЛЧИЛГЭЭГ ДУРДВАЛ:

  • Баян-Өлгий аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймйн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 9 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  • Баян-өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар – 11 үйлчилгээ
  • Баян-Өлгий Суат ХХК – 1 үйлчилгээ
  • Баян-Өлгий Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар – 7 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газар – 8 үйлчилгээ
  • Өлгий сумын ЗДТГ – 1 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Хүнс хөдөө АА газар – 5 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар ОНӨҮГ – 2 үйлчилгээ
  • Баян-Өлгий аймгийн музей – 1 үйлчилгээ
  • Баян-өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165-р анги – 1 үйлчилгээ

Ингэснээр нийт 21 аймгийн нутгийн захиргааны 1282 үйлчилгээ “e-Mongolia” системд цахимжиж, нэгтгэгдээд байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 33 минутын өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22