“Ногоон нуур-1008” айлын орон сууцны барилгын ажлын нээлт эхэллээ

О.Шүрэнцэцэг
2022/06/26

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хороо, Ногоон нуур орчмын 4,2 га талбайд “1008” айлын орон сууцыг барьж байгуулах барилгын ажил өнөөдөр /2022.06.06/-ны өдөр нээлтээ хийлээ.
“Ногоон нуур 1008 айлын орон сууц” нь 21 давхар 8 блок бүхий нийт 84.833 м2 талбайтай, 7519 м2 ил болон газар доорхи нэгдсэн автомашины зогсоолтой, иж бүрэн инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй, 2420 м2 явган хүний талбай, 1262 м2 хүүхдийн тоглоомын талбай, 7270 м2 ногоон байгууламжийн талбайтай, цутгамал төмөр бетон хийцтэй, давхартаа 49.95, 55.04 мкв хоёр өрөө бүхий 6 айлтай ниит 1008 айл бүхий цогцолбор хороолол болж босох юм.
Төслийн ТЭЗҮ болон зураг төсөл боловсруулах, барилгын ажлын гүйцэтгэгч компанийг сонгон шалгаруулах, холбогдох техникийн нөхцлүүдийг авах, барилгын ажлын үед ашиглах цэвэр ус, цахилгаанаар хангах, төсөл хэрэгжих талбайг чөлөөлөх, барилгын талбай руу орох орц, гарц гаргах бэлтгэл ажлуудыг бүрэн хангаснаар барилгын ажил ийнхүү эхэлж байна.
Барилгын үйл ажиллагааны нээлтэд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Гүнболд, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү, Барилга, барилгын материалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Гантулга, Барилгын материалын үйлдвэрлэлийн хэлтийн дарга Д.Батзориг, “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-ийн захирал Л.Батжаргал, Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын захирал Ц.Тулга, БНХАУ-ын талаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруй, “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК-ийн Монгол дахь төлөөллийн газрын захирал Лиан Южин, Төслийн баг хамт олон, гүйцэтгэгч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Мөн Бугат хотын ардын Засгийн газрын хотын дарга Жан Руй болон бусад албаны төлөөлөгч нар цахимаар оролцов.
“Ногоон нуур-1008 айлын орон сууц”-ны зураг төслийг “Интеллект тауэр” ХХК, Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хятадын хоёр дахь металлурги групп корпораци” ХХК БНХАУ-ын буцалтгүй тусламж 347.4 сая юанийн хөрөнгөөр 30 сарын хугацаанд хэрэгжүүлж ажиллах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа 25 минутын өмнө
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 2 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 2 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22