Тяньжинд хуримтлагдсан импортын чингэлэг цар тахлын өмнөх үеийн хэвийн хэмжээнээс ч бага болжээ

О.Шүрэнцэцэг
2022/07/05

УБТЗ Засгийн газар, ЗТХЯ-наас өгсөн үүрэг чиглэлийн дагуу БНХАУ Тяньжин боомтод хуримтлагдаад байсан импортын чингэлгийг шуурхай татан авахаар эрчимтэй ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд УБТЗ тавдугаар сард 5580, зургадугаар сард 7762 чингэлгийг татан аваад байна. Хэрэв та санаж байгаа бол УБТЗ өнгөрсөн оны мөн үед буюу тавдугаар сард 2500, зургадугаар сард 2413 чингэлэг татаж аваад байсан юм. Тэгв энэ онд ийнхүү импортын чингэлгийн татан авалтыг 2-3 дахин нэмэгдүүлсэн үзүүлэлттэй ажиллав. Өнөөдрийн байдлаар, Замын-Үүд дэх Шилжүүлэн ачих анги 40 футын 5920 чингэлэг шилжүүлэн ачсанаас Улаанбаатар өртөөнд 5921чингэлэг буулгаж, 5224 чингэлэг ачжээ. Тус тээврийг зохион байгуулахад Замын-Үүд болон Улаанбаатар хотын гааль, ГЕГ, Улаанбаатар хот дахь терминалууд нэгдсэн зохион байгуулалтад орж ажилласан нь ихээхэн нөлөөлсөн гэдгийг тээвэр зохион байгуулагчид хэллээ. Үр дүнд нь Тяньжинд хуримтлагдсан импортын чингэлэг цар тахлын өмнөх үеийн хэвийн хэмжээнээс доош бууж, 1980-д хүрсэн гэнэ. Харамсалтай нь,импортын чингэлгийг татан авахтай холбоотой дараах хүндрэлүүд гарсаар байгаа ажТухайлбал, аялал зугаалгын улирал эхэлсэнбаяр, наадмын урт үргэлжилсэн амралтын өдрүүд зэргээс шалтгаалан ачаа хүлээн авагчид ачаагаа авахгүй, буулгахгүй,талбайг чөлөөлөхгүй удаах тохиолдол байсаар байна. Хэдий УБТЗ, ГЕГ, Улаанбаатар хотын терминалууд цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж, иргэдэд үйлчлэх цагаа сунгасан ч энэ нь төдийлөн үр дүнтэй байж чадахгүй байна гэв. Иймд дээрх байгууллагууд баяр наадмын өдрүүдэд ч уртасгасан цагаар ажиллаж, иргэдэд ачаа барааг нь түргэн шуурхай олгохоор болжээ. Учир нь, төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаа алдагдснаар тээвэрт оролцогч талууд буюу ачаа илгээгч тээвэр зууч, төмөр замчдын нуруун дээр ирэх үргүй зардал нэмэгдэх эрсдэл үүсээд байгаа юм. 

Тиймээс тээвэр зууч, ачаа хүлээн авагчид төмөр замын тээврийн тасралтгүй үйл ажиллагаанд саад учруулалгүй, ачаа бараагаа түргэн шуурхай татаж авахыг УБТЗ-ын зүгээс шаардаж байгаа гэнэ.Дашрамд дурдахад, УБТЗ нь Улаанбаатар хот дахь терминалууд ачааллаа дийлэхгүй байгаатай холбоотой Замын-Үүд, Сайншанд өртөөдөд импортын автомашиныг олгох ажлыг эхлүүлсэн. Энэхүү ажилд Авто тээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж, иргэдэд түргэн шуурхайчирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэхмөн авто замын тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг дэмжин ажиллах онцгой шаардлагатай байна.     


5
angry
0
care
0
haha
1
liked
3
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 1 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 1 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21