Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шилдэг бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээв

О.Шүрэнцэцэг
2022/07/06

Геологи, уул уурхайн үйлдвэрлэлийн суурь нөхцөл болох ашигт малтмал, орд, уурхайн ашиглалтын технологи, нээлт, хаалтын менежмент, үйлдвэрлэлийн механикжуулалт, цахилгаан хангамж, автоматжуулалт, экологи, байгаль орчны хамгаалал, үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуй зэрэг харилцан уялдаатай өргөн хүрээтэй асуудлыг цогцоор нь судлан, геологи, уул уурхайн салбарын үйлдвэрлэл, эрдэм судлал, сургалтад үнэтэй эх сурвалж болсон, орчин үеийн геологи, уул уурхайн салбарын хөгжлийн эдүгээ болон ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үндэслэл, онол, практикийн ач холбогдолтой, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн уул уурхайн салбарын тэргүүлэх эрдэмтэд, профессоруудын туурвисан “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм судлалын цогц долоон боть бүтээлд  Монгол Улсын Төрийн шагнал хүртээв.

Бүтээлийн Ерөнхий эрхлэгч:

Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор, академич Пунсалмаагийн Очирбат;

Бүтээлийн ерөнхий редактор:

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн захирал, доктор, тэргүүлэх профессор Лхамсүрэнгийн Пүрэв;

Хамтран зохиогч;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зөвлөх профессор, доктор Содномын Цэрэндорж;

Монгол Улсын Гавьяат багш, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн профессор, доктор Жамъянхорлоогийн Цэвэгмид;

Мөн:

  • Соёл, урлаг, утга зохиолын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эх орон, тусгаар тогтнол, их түүх, зан заншил, өв соёлын сэдэвт олон арван шүлэг, найраглал, жүжгийн зохиол бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазарын туурвисан, эх орноо магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдэд Монгол Улсын Төрийн шагнал хүртээлээ.

Оюун ухаан, авьяас билгээрээ манлайлж, шилдэг бүтээлээрээ онцгойрон шалгарсан эрхмүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь сайн сайхныг хүсэн ерөөв.


1
angry
1
care
0
haha
3
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
17 хүүхэд төрүүлж өсгөсөн Тэс сумын хосын үр ачийн тоо 100 хүрчээ 1 цагийн өмнө
WOMEN OWNED: Бизнесийн салбарт жендерийн тэгш оролцоог хангаж, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжинэ 1 цагийн өмнө
ТАНИЛЦ: Долдугаар сарын 27-ноос халуун ус хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Уулархаг нутгаар аадар бороо орж, говь, талын нутгаар халалт үргэлжилнэ 1 цагийн өмнө
​ “МИАТ” ТӨХК эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулна Өчигдөр
Старс төвд гарсан гал түймрийг бүрэн унтраажээ Өчигдөр
Сургууль, цэцэрлэгийн хүнс бэлтгэдэг байгууллагыг татан буулгаж, хувийн хэвшлийнхэнд хариуцуулна Өчигдөр
Ихэнх нутгаар хална Өчигдөр
Долоодугаар сарын үлдсэн өдрүүдэд болох баяр наадмын хуваарь Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/07/23
Н.Номтойбаяр: Ирэх жилээс наадмыг хүй долоо худагт зохион байгуулахаар төлөвлөж байна 2026/07/22
Ховд аймагт гарсан тарваган тахлын сэжигтэй тохиолдлын 12 хавьтлыг тусгаарлажээ 2026/07/22
НӨАТ-ын сугалааны тохиролоос 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо 2026/07/22
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 2026/07/22
33 улсын 465 гадаадын иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргажээ 2026/07/22
Д.АРИУНТУЯА: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 2026/07/22
ЭМД-ын сангаас дөрвөн бүлгийн иргэдэд 83.6 тэрбум төгрөг зарцуулжээ 2026/07/22
Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо 2026/07/22
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 2026/07/22
БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун нийлүүлнэ 2026/07/21