МҮБХ: А.Сүхбат аварга 2004 онд 3 дахиа түрүүлэхдээ Дархан аварга цолны болзолтой болсон гэх тайлбар нь үндэслэлгүй

" class="publish__avatar">
О.Шүрэнцэцэг
2022/07/12

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 1024 бөх зодоглолоо. Зүүн жигүүрийг дархан аварга Б.Бат-Эрдэнэ, бараан жигүүрийг дархан аварга Г.Өсөхбаяр нар тэргүүлэн барилдсан юм. Нэгийн даваа эхлэхийн өмнө дархан аварга А.Сүхбат өөрийгөө баруун жигүүрийн тэргүүн магнайд гарах ёстой гэдгийг Үндэсний бөхийн салбар хороонд хэлж маргаан үүсгэсэн. Харин Үндэсний бөхийн холбоо болон Үндэсний бөхийн салбар хороо баруун жигүүрийн тэргүүн магнайд дархан аварга Г.Өсөхбаяр гарах ёстой гэж үзсэн юм. Улмаар А.Сүхбат аварга "Өөрийгөө баруун жигүүрийн тэргүүн магнайд гарна" хэмээн багагүй хугацаанд маргалдсаны эцэст барилдахаас татгалзсан. Үүнтэй холбогдуулан Монголын үндэсний бөхийн холбооноос тайлбар гаргалаа. 

Уг тайлбартаа "Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд зодоглохоор бүртгүүлсэн дархан аварга бөхчүүдийн дунд эрэмбийн маргааны асуудал 2014 онд гарч байсан нь дахин давтагдав. Энэхүү эрэмбийг МҮБХ нь дараах хууль тогтоомжийн хүрээнд гаргасан болно. Тухайлбал:

2022 оны зургадугаар сарын 28-ны өдөр “Үндэсний их баяр наадмын тухай хууль”-ийг Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан бөгөөд энэ жилийн баяр наадам шинэ хуулийн дагуу зохион байгуулагдаж байна.

Тус хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Засгийн газар үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, сурын болон шагайн харвааны дүрмийг батална” гэж заасан. Улмаар энэхүү хуулийн шаардлагын дагуу Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 сарын 29-ны өдрийн “Дүрэм батлах тухай” 257 дугаар тогтоол гарсан.

Тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Үндэсний Их Баяр Наадмын Үндэсний бөхийн барилдааны дүрэм” батлагдсан бөгөөд дүрмийн хоёрдугаар зүйлийн 2.10.2-т: “нэг өдөр адил даваа болон бусад шалгуураар ижил цол авсан бөхчүүдийг өмнөх цолоо түрүүлж авсан буюу өмнөх цолны эрэмбээр эрэмбэлнэ" гэжээ.

Монгол Улсын Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын тухайд:

Эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол авахынхаа өмнө адилхан "Далай аварга" болон "Даян аварга” цолтой байсан. “Даян аварга” цолтой байх үед амжилтын эрэмбээр Г.Өсөхбаяр илүү байсан тул өмнө нь эрэмбэлэгдсэн. Учир нь Г.Өсөхбаяр 4 удаа 9 даван түрүүлж, 3 удаа 8 давсан байдаг бол А.Сүхбат нь 1 удаа 10, 2 удаа ес, 3 удаа долоо давж байжээ.

2014 онд “Дархан аварга” цолыг нэг ижил шалгуур буюу үндэсний бөхийн цолноос хассан хууль батлагдсанаар эдгээр бөхчүүд “Дархан аварга” цол хүртэх эрхтэй болж байв.

Нэмж тайлбарлахад, А.Сүхбат аварга 2004 онд 3 дахиа түрүүлэхдээ "Дархан аварга" цолны болзолтой болсон гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд тухайн үед 3 түрүүлсэн бөхөд “Дархан аварга” цол олгох хуулийн зохицуулалт байгаагүй болно. Үүнийг адилтгасан нь 2006 онд 10 давсан бөхөд аварга цол олгосон үйл явц юм.

МҮБХ-ны гаргасан эрэмбэ нь Монгол Улсын хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоолд бүрэн нийцсэн бөгөөд холбооноос хууль тогтоомжийг зөрчих, түүнээс давсан шийдвэр гаргах эрх хэмжээ байхгүй.

Дашрамд дурдахад, эрэмбэ тогтоох асуудалд урьд өмнө нь 2 удаа алдаа гарсан. Энэ нь:

Нэгдүгээрт, 2014 онд хоёр бөхөд цол өгөхдөө Ерөнхийлөгчийн тамгын газраас мэргэжлийн холбооноос мэдээлэл, санал аваагүй.

Хоёрдугаарт, МҮБХ 2011 оны 9-р сард хоёр удаа 9 давж түрүүлэх нь нэг удаа 10 давж түрүүлэхтэй ижил эрэмбэтэй гэж эрэмбэ гаргасан. Энэ нь ямар шалгуураар дээрх 2 амжилт ижил болох нь тодорхойгүй тул дараагийн аваргуудад маргаан дахин үүссэн.

МҮБХ-ны 2021 оны Ээлжит бус Их эе болон 2022 оны IX Их эе хурлууд дээр одоо ид барилдаж байгаа аварга цолтой бөхчүүд "…аварга цолыг авсан оноор болон амжилтаар эрэмбэлэх…" гэсэн зарчмын зөрүүтэй санал гарган хэлэлцэж, олонхын саналаар амжилтаар эрэмбэлнэ гэж баталсан.

Дархан аварга А.Сүхбат МҮБХ-ны Их Эе хурлуудад эрэмбийн асуудлаар санал оруулж бүх бөхчүүдийн төлөөлөлийн Их хурлаараа хэлэлцүүлэн шийдүүлэх бүрэн боломжтой байсан. Гэвч аль ч хурлуудад оролцох урилга авсан боловч ирээгүй болно" гэжээ.


14
angry
4
care
6
haha
22
liked
10
love
4
sad
7
wow

Сэтгэгдэл (25)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.72.82
2022/07/12
0
1
Зочин Энэ зариг бүр нэг улс төрийн хулгхйч нарын сэтгүүлч гэдэг нь илт шүү
Хариулах
202.55.188.91
2022/07/12
1
0
Usuhbayr ch judaggui hun. Suhbatiig bosoj chadahgui boltol tiirch ushigluj baisan tanhai novsh tudiigui ehner ni EM -iin salbart zahiral baihdaa ih hemjeenii mungu hulgailsan heregt holbogdoj baisan geheer ger buleeree shorongiin atamanuud ym.
Хариулах
43.242.243.61
2022/07/12
0
0
10 давж аврага авдгийг болих хэрэгтэй!!!Энэ бол луйвар шүү! Хэн нь 2 удаа 9 давж аварга авдаг юм бэ?
Хариулах
43.242.243.61
2022/07/12
1
0
Яаж ч бодсон Сүхбат 3 түрүүлсэн даяН аврага,Өсөхөө 4 түрүүлсэн дархан аварга
Хариулах
219.241.69.10
2022/07/12
0
0
Bitgii shaa lalaraa
Хариулах
202.9.46.38
2022/07/12
0
0
За болио.цэрэнтогтох аварга олон түрүүлсэн батэрдэнэ аваргын өмнө л гардаг байсан.дамдин аварга баянмөнх мөнхбат аваргын л өмнө гардаг байсан шүү.амжилт олон түрүүгээрээ бол тэгж гарахааргү й.уламжлал
Хариулах
66.181.185.118
2022/07/12
0
0
ehelj bolzol hangasnaaraa yawdag
Хариулах
202.126.89.170
2022/07/12
2
0
МҮБХ зөв шийдвэр гаргасан бна. Зодог тайлах талаар дүрэмдээ заалт оруулах хэрэгтэй
Хариулах
202.179.25.62
2022/07/12
1
0
Наадамчин олноо хүндэлсэн бол зодоглох л байсан. Хувийн амбицаа гаргаад байх хэрэггүй.
Хариулах
192.82.84.152
2022/07/12
1
0
yagaad iim dampuu bdiin be mongolchud. usuhuu ugasa loby hiisen. suhbataa ch tuhain uyedee bardaggui nus l bsan shd. tegcheed deer n garchihsan. butehguiee
Хариулах
202.126.88.178
2022/07/12
3
0
Бөхөд шударга, чанга гар хэрэгтэй болж дээ.
Хариулах
2a02:3038:400:78d7:942c:9983:a981:1aa1
2022/07/12
1
0
А.Сүхбат гэж нялх хүүхдээс долоон дор авгай зантай нөхөр байнаа. Угаасаа л олигтой хүн биш л дэ. Гэр бүлээ ч зөв зохиогоод явчиж чадахгүй байж бас жудаг мудаг , дүрэм гурим гэнэ. Эр хүн шиг том цолтой Бөх шиг л байх хэрэгтэй шүү дэ.
Хариулах
43.242.243.61
2022/07/12
0
0
Зөв шүү
Хариулах
64.119.19.170
2022/07/12
1
0
Сүхбат очсон ч олонхоороо шийдэх нь тодорхой бсан байх. Энэ асуудал шүүхээр шийдэгдэх байх. Мэдээж Сүхбатын талд шийдэгдэнэ. Холбоо гэж үнэн лалын газар нэг ч зөв шийдвэр гаргадаггүй яасан арчаагүй сүгнүүд байды
Хариулах
103.140.11.94
2022/07/12
0
0
myy buhiin holboo gj bzdaa nar huuli nertei uv ylsmjlalg ugui hj bn
Хариулах
59.153.114.88
2022/07/12
0
0
Энэ холбоогоо залуучууддаа өгөөч ээ.
Хариулах
66.181.161.111
2022/07/12
3
1
Шорон Одхүү, Модон хамар мал Өсөхбаяр, Хужаа Магалжав 3 наадамын дүрэм зохиодог болохоор ямар олигтой байхавдэ.
Хариулах
219.241.69.10
2022/07/12
0
2
Yag unen
Хариулах
2601:246:4a80:65e0::f967
2022/07/12
2
0
Sukhbat bol odoo bgaa buhiin holboonii zanalt daisan tul bvh talaar n havchin booj bna daa.
Хариулах
64.119.24.245
2022/07/12
0
0
0u
Хариулах
202.126.89.181
2022/07/12
1
0
Шоронгийн хулгайч бөхийн холбоонд байхаар ямар олиг байв гэж
Хариулах
150.129.140.11
2022/07/12
2
0
Магалжав гэж утсан хүүхэлдэй байнаа. Барилдаж гавиагүй банди ш дээ. Яг жинхэнэ тэргүүн нь шоронгын хоригдол юм биш үү. Одхүү гэж шоронжисон лалар аврага гэдэг цолтой хүнийг бараг л зодохнээ. Шоронгын лалраар холбооны ажил хийлгээд байж байх улс бол ҮХЭР МОНГОЛ-оос өөр хаана ч байхгүй.
Хариулах
66.181.160.54
2022/07/12
2
0
Маш зөв
Хариулах
103.10.22.64
2022/07/12
0
0
tatan buugdval taarna
Хариулах
192.82.87.180
2022/07/12
1
0
zaaval sukhbat ochij bj zov erembeleh ystoi yu. huraldaa suuh suuhgui huv hunii asuudal. harin zov erembe togtooh ni mulguu undesnii bohiin holboonii ajil shde.
Хариулах
Шинэ мэдээ
Д.Амарбаясгалан: WADA-гийн хурлаар манай улс "Ажиглалтын жагсаалт"-д орлоо 7 цагийн өмнө
“Дорнодын шинэ сэргэлт” хөрөнгө оруулалтын чуулган эхэллээ 7 цагийн өмнө
Автомашингүй өдөр: Нийтийн тээврийн 42 чиглэлд өөрчлөлт оров 11 цагийн өмнө
Д.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзлаа 11 цагийн өмнө
Баянзүрх дүүрэгт гарааш буулгасан 38 байршлыг иргэдийн хүсэлтэд тулгуурлан тохижуулжээ 12 цагийн өмнө
Өнөөдөр 12 зах, худалдааны төв ажиллахгүй 12 цагийн өмнө
Сургуулийнхаа цайны газарт мантуун бууз идээд хордлогод орсон гэх мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна 12 цагийн өмнө
“Арвайхээр сумын дулааны станцын өргөтгөл, шинэчлэл” төслийг ирэх оны улсын төсөвт тусгана 12 цагийн өмнө
“Найман ишигний” гэх хэргийн шүүх хурал товлогджээ 12 цагийн өмнө
Өнөөдөр "Автомашингүй өдөр" 12 цагийн өмнө
Ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 12 цагийн өмнө
МАН хүчээ нэгтгэсэн бол Б.Пунсалмаа хүч тэнцвэржүүлнэ Өчигдөр
Иргэн: Хурдтай явсан приус машин охидыг мөргөж гарцан дээр зогссон машин руу охид хавсрагдаад шидэгдчихсэн Өчигдөр
Охидын дайруулсан гарцан дээр хурд сааруулагч байршуулна Өчигдөр
Кабель утас үйлдвэрлэдэг, жамц давс зөөдөг компаниуд эрүүл мэндийн салбарын цахимжилтыг гацаажээ Өчигдөр
Ар гэр нь: Өсвөр насны хөвгүүд нэгнийгээ шатаана гэж юу гэсэн үг юм бэ,​ дүү маань ярьж чадахгүй сахиуртай байгаа Өчигдөр
Ж.Сүхбаатар: Согтуу жолоочид хатуу хариуцлага оногдуулахаар хуулийг өөрчилнө Өчигдөр
Гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой Өчигдөр
“Автобусны буудал ойрхон бол гоё, нохой дайрахаар агаа намайг хамгаалж чулуу шиддэг” Өчигдөр
​ БНСУ: Мандал сумын орлогч дарга Л.Мөнхбатад БНСУ-ын шүүхээс 5 жилийн хорих ял оноолоо Өчигдөр