Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тавийн даваа эхлэх гэж байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн цолыг бөхийн барилдааны тавын даваа эхлэхийн өмнө дуудаж, зодог тайллаа.
Дархан аварга Х.Баянмөнх үр хүүхдүүдийн хамт Төв цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж зодог шуудгаа өмсөн наадамчин олонтойгоо мэндчилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна