Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Энэ даваанд шинээр улсын начин цолны болзол хангаад байсан Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат аймгийн арслан Г.Бадрах улсын начин Б.Эрдэнэхүүгээр зургаа давж улсын харцага цолны болзол хангалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна