УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар Хоршооны тухай хуулийг сурталчлах арга хэмжээ зохион байгуулагдлаа


Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан билээ. Хууль батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас 2022 оныг “Хоршооны хөгжлийг дэмжих жил” болгон зарласан юм.

Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар Хоршооны тухай хуулийг орон нутгийн мал аж ахуй, хоршоо эрхлэгчдэд сурталчлах зорилтын хүрээнд “Малчид, хоршоологчдын сургалт, зөвлөгөөн” өнөөдөр (2022.08.25) Ховд аймгийн Дарви суманд зохион байгуулагдлаа.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Конрад Аденуаэр сангийн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар болон Дарви сумын Засаг даргын Тамгын газраас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ, Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Л.Хурцбилэг, ХБНГУ-ын Конрад Аденуаэр сангийн суурин төлөөлөгч Виктор Франк, Бундестаг дахь Христийн ардчилсан намын зөвлөх Христиан Фонерк, Ховд аймгийн удирдлага болон 17 сумын 350 гаруй малчин, хоршоологчид оролцов.

Сургалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Эрх зүйн дүн шинжилгээний хэлтсийн ахлах зөвлөх Л.Хурцбилэг Хоршооны тухай хуулийн онцлог, ач холбогдолын талаар мэдээлэл хийв. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар хоршоо хөгжих эрх зүйн орчин сайжирч, татвар, аудитын зөрчил арилах, хоршоод аль нэг мэргэжлийн холбоонд гишүүнчлэлтэй болж, удирдлага, зохион байгуулалтын хувьд стандартчилагдаж, институцийн хувьд бэхжих, хоршооллын нэгдсэн холбоо, хоршооллын салбарын мэдээлэл, судалгааг нэгтгэн хөтөлж, дүн шинжилгээ хийдэг болох ба эдгээр судалгаа, дүгнэлтэд тулгуурлаж, хөгжлийн бодлогыг дэс дараалалтай авдаг арга механизмд шилжинэ. Ингэхдээ төрийн гүйцэтгэх үүргүүдийн тодорхой хэсгийг нэгдсэн холбоо хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нээгдэх аж.

Бундестаг дахь Христийн ардчилсан намын зөвлөх Христиан Фонерк “Орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлт, хууль эрх зүйн орчин” сэдвээр тавьсан илтгэлийнхээ үеэр хоршоонд иргэд, малчид, тариаланчдыг албадлагаар элсүүлж болохгүй. Зөвхөн хувь хүний өөрийнх нь гаргасан шийдвэрийг үндэслэх нь зүйн хэрэг гэдгийг онцолж байв.

Ховд аймагт мал аж ахуй, газар тариалан, санхүү зэрэг салбар салбарын 300 орчим хоршоо үйл ажиллагаа явуулдаг байсан. Харин хоршооны тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаас хойш сүүлийн нэг жилийн хугацаанд 40 гаруй хоршоо шинээр үүд хаалгаа нээгээд байна.

“Баялаг Сутайн хөгжил” хоршооны дарга Г.Алтанцэцэг “Хоршооны тухай хуулийг шинэчилэн баталсан нь хоршоологч бидэнд зээл авахаас эхлүүлээд маш том боломжуудыг нээж өгсөн. Хөдөөгийн хөгжил, малчид бидний хөгжих үндэс бол энэ хоршоо юм. УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн санаачилгаар зохион байгуулж байгаа уг сургалт, зөвлөгөөн цаг үеэ мэдэрсэн, үр өгөөжтэй, чухал асуудлуудыг хөндсөн арга хэмжээ болж байна” хэмээлээ.

“Улсын Их Хурлын Тамгын газраас Хууль тогтоомжуудын тухай хуульд заасны дагуу батлагдаад удаагүй байгаа Хоршооны тухай хуулийг иргэд олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийж байна. Хуулийн ач холбогдол, онцлог, зохицуулалтын талаар иргэд олон нийтэд сайн ойлголт өгч чадвал хуулийг хэрэглэж ахуй амьдралаа сайжруулах боломжтой гэж үздэг. Ялангуяа хоршооны тухай хуулийн хувьд иргэд өөрсдийн санаачилгын дагуу хэрэгжих боломжтой зохицуулалтууд нэлээд байдаг учраас бусад хуулиас ялгаатай. Энэ хууль батлагдсанаар хоршоологчид идэвхтэй ажиллаж байгаа дүр зураг улсын хэмжээнд ажиглагдаж байна” хэмээн УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ ярилаа.

Сургалт, зөвлөгөөнд Төв аймгийн “Зуунмод” Үйлдвэрлэл технологийн паркийн гүйцэтгэх захирал Б.Артагбат урилгаар оролцож, Хоршооны тухай хуулийн агуулга, ач холбогдол, төрөөс хоршоологчдод үзүүлэх дэмжлэг, боломжуудын талаар болон сум, орон нутгийн эдийн засгийн хөгжилд хоршоологчдын оролцоо, хувь нэмрийн талаар танилцуулж, өөрсдийн сайн туршлагыг хуваалцлаа.

Арга хэмжээний үеэр бусад сумдуудаас ирсэн хоршоологчид өөрсдийн бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн гаргасан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дундовь аймгийн засаг дарга С.Мөнхчулуун өлзийт сумын иргэдтэй уулзалт зохион байгууллаа 34 минутын өмнө
Улаанбаатарт 32 градус дулаан байна 1 цагийн өмнө
​“Алтан хайч-2025” тэмцээнд 21 аймгийн 100 гаруй тамирчин оролцлоо 15 цагийн өмнө
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 0.6 хувиар буурчээ 18 цагийн өмнө
Нөхөн сонгуулийн санал хураалт боллоо 18 цагийн өмнө
Америкийн тулаанч Жон Жонс зодог тайлжээ 21 цагийн өмнө
Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ 21 цагийн өмнө
36 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна Өчигдөр
Нийслэлд +35 градус дулаан Өчигдөр
Өнөө орой 22.00 цагаас ГХЯ-наас Багшийн дээд, 120 мянгатын тэмээтэй хөшөөнөөс Оргил хүртэлх замуудыг хаана Өчигдөр
Х.Нямбаатар: Хороо, дүүргүүд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, хогийн дундын цэгүүдийг бий болгоход ахицтай ажилласан байна Өчигдөр
О.Номинжин: "Тал нутаг" дуугаа Сүхээ ахтай дуулах хувь тохиосон Өчигдөр
Наршилт, аянга, цахилгаан, мөндрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна 2025/06/21
Б.Жавхлан: Ерөнхий сайд “Алт-3” хөтөлбөрийг хурдан явуул гэж онцлон хэлж байгаа 2025/06/20
Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа 2025/06/20
Эрүүл мэндийн сайдын багцаас хамгийн их буюу 69.9 тэрбум төгрөг хэмнэжээ 2025/06/20
Хүй долоон худаг руу хоёр чиглэлд 10 нийтийн тээвэр үнэгүй үйлчилнэ 2025/06/20
НИТХ-ын дарга А.Баяр замын хөдөлгөөний зөрчлийг АI буюу хиймэл оюун ухаан ашиглан илрүүлэх ажлын туршилттай танилцлаа 2025/06/20
“АРА ФЕСТ 2025” 7, 8 дугаар сарыг дамнан үргэлжилнэ 2025/06/20
БНХАУ-ын 518, БНСУ-ын 100, бусад улсын 98 иргэнийг хил дээрээс буцаажээ 2025/06/20