Эмнэлгийн тусламж үйлчилгээнд гарсан эрс шинэчлэл


Эрүүл мэндийн салбар сүүлийн 2 жил гаруй хугацаанд КОВИД-19 өвчний дэгдэлтэд нэрвэгдэж, бүхий л хүчээ дайчлан ажилласан. Эрүүл мэндийн салбарын ачааалал таазнаасаа хэтэрчихлээ гэж салбарынхан ярьж байсан цаг саяхан. Гэвч тус салбарынхан бодлогоо оновчтой тодорхойлж, шуурхай арга хэмжээ авч байсны хүчинд өнөөдөр даван гарч чаджээ.

КОВИД-19 өвчний хүнд цаг үед эрүүл мэндийн салбар шинэчлэлийн ажлаа ч урагшлуулж чадсан байна. Тухайлбал эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх тал дээр Эрүүл мэндийн яамнаас тодорхой бодлого хэрэгжүүлжээ. Үр дүнд нь хэд хэдэн ахиц дэвшил салбарт гараад байна.

Өмнө нь хавдрын эмчилгээг хөдөө орон нутгийн иргэд заавал Улаанбаатарт ирж хийлгэдэг байв. Тэр дундаа хавдрын эмнэлэгт ирж эмчилгээ хийлгэнэ. Улаанбаатар хотын иргэд ч гэсэн заавал хавдрын эмнэлэгт очиж эмчилгээ хийлгэдэг байжээ. Харин өнөөдөр 21 аймагт хавдрын эмчилгээг хийж эхлээд байна. Аймаг бүрт хавдрын эмчилгээ хийх тасаг нэгжийг байгуулж, тоног төхөөрөмжийг суурилуулах, эмч мэргэжилтнийг бэлтгэх ажлыг богино хугацаанд амжуулж, хэрэгжүүлжээ. Мөн 9 дүүрэгт хавдрын эмчилгээ хийдэг боллоо. Заавал хавдарт очиж эмчилгээ хийлгэнэ гэх ойлголт алга болсон. Энэ хэрээрээ нэг эмнэлэгт төвлөрч байсан ачаалал буурч, иргэдийг чирэгдүүлдэг гажуудал засагдаад байна.

Аймаг орон нутгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах бодлогын хүрээнд 6 аймагт  Зүрхний шигдээс, тархинд цус харвах эмгэгийн үеийн тусламж үйлчилгээг нэвтрүүллээ. Өмнө нь тус аймгууд энэхүү эмчилгээг хийж чадахгүй шалтгаанаар Улаанбаатарт илгээдэг байв. Үүний улмаас харвасан иргэний бие улам дордох, амь нас эрсдэх зэргээр хүндрэл гардаг байлаа. Харин Эрүүл мэндийн яамны бодлогын хүрээнд энэхүү гажуудлыг засч эхлээд байна.

Бөөр шээсний замын мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагт хийдэг болсон. Өмнө нь мөн л Улаанбаатарт энэ эмчилгээг хийлгэнэ гэдэг хариулалтыг аймаг, орон нутгийн эмнэлэг өгдөг байлаа. Харин өнөөдөр 15 аймаг дээрх мэс заслыг хийдэг болоод байна.

Эрүүл мэндийн салбар цаг тутам шинийг эрэлхийлж, бас шинэ эмчилгээ, оношлогоог нэвтрүүлэх тал дээр ажиллаж байна. Үүнийг Эрүүл мэндийн яам бодлогоор анхаарч буй юм. Уг ажлыг хүрээнд Монголдоо эмчлэх боломжгүй байсан 4 өвчнийг эмчлэх арга техникийг нэвтрүүлжээ. Уг арга техникийн нэвтрүүлээд зогсохгүй дотоодын эмч, мэргэжилтэнг бэлтгэж чадсан байна.

Та нарийн мэргэжлийн эмчид очиж үзүүлэх шаардлагатай юм байна. Та Улаанбаатар яв гэсэн үгээр орон нутгийн эмнэлгүүд өвчтөнөө хөөх нь холгүй байсан. Харин одоо бол аль болох өөрсдөө эмчлэх, оношлох тал дээр анхаарч, бас ажилладаг боллоо. Энэ нь эмнэлгүүдэд хэрэгжиж буй гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой. Эмнэлэг өвчтөндөө сайн үйлчилж, өвчтөнөө сэтгэл хангалуун байлгаж, бас өвчнийг нь зөв оношлож, эмчилж чадна тэр хүрээндээ даатгалын сангаас мөнгөө авна. Ийм тогтолцоог Эрүүл мэндийн сайд С.Энхболд амжилттай хэрэгжүүлж чадсан юм. Үр дүнд нь дээрх эмнэлгийн тусламж үйлчилгээ иргэдэд ойртсон шинэчлэлийн ажил давхар хийгдээд явлаа.

 

 


1
angry
0
care
2
haha
6
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Говийн бүсийн зөвлөлдөх уулзалт амжилттай болж дуусчээ 7 цагийн өмнө
Миат төхк 11 дэх удаагийн iosa шалгалтад амжилттай шалгууллаа 7 цагийн өмнө
Сэлэнгэ аймагт хорт хавдрын өвчлөл улсын дунджаас өндөр байна 8 цагийн өмнө
Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ 9 цагийн өмнө
Н.Номтойбаяр: УИХ-ын гишүүд, сайд дарга нарт наадмын урилга өгөхгүй 12 цагийн өмнө
Иргэд: 70 сая малтай Монголд амьдарч байж нөөцийн маханд хонож оочирлох нь гутамшигтай 12 цагийн өмнө
Засгийн газар бизнесийн орчин, ногоон эрчим хүчний хөгжлийг дэмжсэн үе шаттай ажлуудыг хэрэгжүүлж байна 14 цагийн өмнө
УИХ энэ долоо хоногт дараах асуудлыг хэлэлцэн, хаврын чуулганыг хаана 15 цагийн өмнө
Алба хаагчид 84 иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Нийслэлд +27 градус дулаан байна 16 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Туул голын түвшин нэмэгдэж, авто замын зорчих хэсэг цөмөрсөн байна Өчигдөр
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 оноо авчээ Өчигдөр
Ховд аймагт шүлхийн дархлаажуулалт 25.8 хувьтай үргэлжилж байна Өчигдөр
Даншигийн хүчит бөхийн барилдаан 15:00 цагт эхэлнэ Өчигдөр
Хаврын чуулган долоодугаар сарын 03-нд хаана Өчигдөр
Цаг агаар: +25 градус дулаан байна Өчигдөр
Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд үргэлжилж байна 2026/06/27
“Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр малчдын тулгамдсан асуудлыг шийднэ гэсэн хүлээлт өндөр байна 2026/06/27
Налайх дүүргийн замыг түр хаана 2026/06/27
Хүй худаг руу автобус үнэ төлбөргүй үйлчилж байна 2026/06/27