Дорнод аймаг нэн хэрэгцээт мэргэжлүүдээр 100 орчим боловсон хүчин бэлтгэж байна


Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Сумдын Засаг дарга нар болон “Нутгийн ирээдүй” зорилтот төсөлд шалгарсан оюутнуудтай 3 талт гэрээг байгууллаа.

Аймгийн Засаг даргын нэрэмжит “Нутгийн ирээдүй” зорилтот төсөл нь 2019 оноос эхлэн 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа ба аймаг, сумын хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдуулан сумдын захиалгаар тухайн орон нутагт нэн шаардлагатай мэргэжлээр их, дээд сургуульд суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 100 хувийн дэмжлэг үзүүлж, сумын боловсон хүчний нөөцийг бүрдүүлэх зорилготой юм.

2022-2023 оны хичээлийн жилд Хүний эмч 10, Эх баригч-1, багш-7, Малын их эмч-3, инженер-2, музей судлал-1, зэрэг мэргэжлүүдээр 22 оюутан 100 хувийн сургалтын тэтгэлэгт хамрагдан суралцах ба мэргэжлийн чиглэл нэмэгдэж, эдийн засаг,үйлдвэрлэлийн салбарын мэргэжлүүдээр боловсон хүчний нөөц бүрдүүлэх захиалгыг сумдаас өгсөн байна.


2019-2021 онд орон нутагт нэн шаардлагатай 21 мэргэжлээр нийт 75 оюутан тэтгэлэгт хамрагдсаны 21 нь төгсөж сум, орон нутагтаа мэргэжлээрээ ажиллаж сумдын боловсон хүчний нөөцийг бүрдүүлсэн.
Үүнд:
Хүний их эмч 8,
Малын их эмч 3,
Агрономич 1,
Багш 7,
Сувилагч 2.

Сум, орон нутагт нэн хэрэгцээт боловсон хүчнийг бэлтгэх энэхүү төсөл нь 21 аймгийн хэмжээнд жишиг болохуйц анхдагч төсөл юм.


0
angry
2
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дулааны талын услалтын системийг наймдугаар сарын 30-нд ашиглалтад оруулна 13 цагийн өмнө
COP17 эхлэхэд 57 хоног үлдлээ 14 цагийн өмнө
Өмнөговь аймагт 432 зөрчил илрүүлж, зарим ААН-ийн үйл ажиллагааг зогсоожээ 14 цагийн өмнө
Үнийн өсөлт улсын хэмжээнд 11.2 хувь хүрлээ 16 цагийн өмнө
Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга" тэмцээний хошой медальтан боллоо 18 цагийн өмнө
Ирэх даваа гарагт цахилгаан хязгаарлах байршлууд 19 цагийн өмнө
Цаг агаар: Улаанбаатарт 9 хэмийн дулаан байна 20 цагийн өмнө
С.Шаарийбуу: Амьдрал баян шүү дээ. Олон жил дотогшоо уйллаа. Өнөөдөр би гадагшаа уйлж үзлээ Өчигдөр
Дэлхийн агаарын тээвэрлэгчдийн 82 дахь удаагийн дээд хэмжээний хурал боллоо Өчигдөр
Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна Өчигдөр
Номгончууд залуу малчдыг дэмжиж урамшуулахыг хүсэв Өчигдөр
Төрийн банк оюутан залуусын тогтвортой хөгжлийн төлөөх санаачилгыг дэмжин ажиллана Өчигдөр
Скүүтер, мопедоор үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг түр зогсоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байна Өчигдөр
Чуулган: О.Номинчимэг нарын санаачилсан “Тамхины хяналтын тухай хууль“-ийн анхны хэлэлцүүлгийг хийнэ Өчигдөр
Отгонтэнгэр хайрхны тахилгаас буцаж явсан машин онхолдож хоёр хүн нас баржээ Өчигдөр
Cu брэнд монголын волейболын спортын хөгжлийн Шинэ түүхийг бичиж байна Өчигдөр
Цаг агаар: Улаанбаатар 10 хэмийн дулаан байна Өчигдөр
(COP17) эхлэхэд 60 хоног үлдээд байна. 2026/06/18
Д.Ихбаяр яармаг орчмын “Е” хэсгийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжихгүй удааширсан асуудлаар иргэдтэй уулзлаа 2026/06/18
Хиймэл оюун ухаанд суурилсан компьютер томограф ашиглалтанд орлоо 2026/06/18