“Хуучир хуучилсан хууч”


Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай алдарт уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит Төв халхын дуулалт жүжгийн театрын уран бүтээлчид ээлжит шинэ уран бүтээлээ туурвиж үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Тэд Яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолч, утга зохиол судлаач, орчин үеийн Монголын уран зохиолыг үндэслэн байгуулагчийн нэг СОДНОМБАЛЖИРЫН БУЯННЭМЭХ-ын амьдрал уран бүтээлээс нь сэдэвлэн ХУУЧИР ХУУЧИЛСАН ХУУЧ  дуулалт жүжгийн тайзнаа амилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.

С. Буяннэмэх нь монголын орчин үеийн уран зохиолын түүхэнд нэр төртэй байр суурь эзлэх бөгөөд түүний зохиол бүтээлүүд нь өдгөө ч бидний оюун санааг тэтгэсээр.

Содномбалжирын Буяннэмэх нь Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг бөгөөд Алдарт Гавъяат Уран зохиолч, Хувьсгалт хэвлэл, утга зохиол, судлал шүүмжлэл, урлагийн нэрт зүтгэлтэн. Тэрээр 1902 онд хуучин Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Бор хурууны бууц хэмээх газар эх Думаагийнхаа ууган хүү болон мэндэлсэн юм.

Түүний мэндэлсэний 120-н жилийн ой энэ онд тохиож төрөлх нутгийнх нь авьяаслаг уран бүтээлчид амьдрал уран бүтээлийг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх, сурталчилан таниулах зорилгоор эл бүтээлийг туурвиж буй.

Тус жүжгийн Ерөнхий продюсерээр ТХДЖТеатрын дарга МУУГЗ Д.Доржсүрэн

Ерөнхий найруулагчаар СУУГЗ Ч.Найдандорж, Ерөнхий зураачаар УДЭТ-ын ерөнхий зураач УГЗ Т.Ганхуяг нар ажиллаж байна. 


0
angry
0
care
2
haha
4
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хатанбулаг суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ 16 цагийн өмнө
ӨНӨӨДӨР: Цагдаагийн болон дотоодын цэргийн алба хаагчийн өдөр тохиож байна 17 цагийн өмнө
Г.Дамдинням: Наадмын амралтаар шатахууны хомсдол үүсэхгүй, иргэд тайван зорчиж болно 18 цагийн өмнө
Б.Батбямба: Шөвгөрсөн бөхчүүдээс допингийн төрлийн бодис илрээгүй 19 цагийн өмнө
Туркийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ 22 цагийн өмнө
Үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа 22 цагийн өмнө
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орно 22 цагийн өмнө
10 Сая төгрөг хүртэл цалинтай ажлын байранд урьж байна Өчигдөр
Аргентин, Испаний шигшээ багууд ДАШТ-ий аваргын төлөө даваа гараг тоглоно Өчигдөр
Шөнийн автобус үйлчилж байна Өчигдөр
Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна Өчигдөр
Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр
Наадмын өдрүүдэд согтуугаар автомашин жолоодсон 317 иргэнийг саатуулжээ Өчигдөр
Төв цэнгэлдэх хүрээлэнд үнэ төлбөргүй тоглолт болно Өчигдөр
Халуун ус хязгаарлана 2026/07/16
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна 2026/07/16
Туул голд живж байсан гурван иргэнийг аварчээ 2026/07/15
ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах бүс, хороолол 2026/07/15
Шведийн Хаант Улсын хаан баярын мэндчилгээ ирүүллээ 2026/07/15
Үндэсний их баяр наадмын допингийн шинжилгээний сорьцыг лабораторид амжилттай хүргэн хүлээлгэн өглөө 2026/07/15